НИЙГЭМХУУЛЬ

Н.Түвшинбаяр, Э.Энхбат нарын хооронд яс хаяж, зодолдуулсан гэх Д.Эрдэнэбат асуудлаас мултарч үлдэх нь

Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр дотны найз, улсын начин Э.Энбатыг зодсон хэргийг өдгөө хуулийн байгууллага шалгаж буй. Н.Түвшинбаярыг Цагдан хорих 461 дүгээр ангид 20 хоногийн хугацаагаар цагдан хориод байгаа бол Э.Энхбат начин ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлэн, ухаан ороогүй байна.

Энэ хэргийг хуулийн байгууллага шалган, Н.Түвшинбаяр аваргыг буруутай эсэхийг эцэслэн тогтоох тул энэ талаар нурших илүүц. Харин  энэ хэрэгт холбоотой зарим хүн уснаас хуурай гарч, сэмээрхэн нэр цэвэр үлдэх эсэх нь бас нэгэн асуудал болоод байгаа юм.

Олны анхаарлыг Н.Түвшинбаяр аварга руу чиглүүлж байгаад сэмээрхэн үлдэх арга сүвэгчилж буй хүмүүсийн нэг нь Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат гэж хардах хүн олон. Ингэж бичихээр цөөнгүй хүн “Хоёр хүний хоорондын зодоонд Эрдэнэбат ямар буруутай гэж” хэмээн гайхаж магадгүй. Тэгвэл өмнө нь Булган аймгийн Засаг даргаар ажиллаж байсан тэрбээр энэ хэрэгт багагүй хамааралтай болохыг ойрын эх сурвалжууд хэлж байна.

Хэрэг гарах өдөр Н.Түвшинбаяр, Э.Энхбат, Д.Эрдэнэбат, Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнэ, иргэн Г нар хамт байжээ. Тэд нэлээд архи уун, согтож. Э.Энхбат начин, иргэн Г нарыг тамхи татахаар түр гарсан хойгуур Д.Эрдэнбат Н.Түвшинбаярт “Энхбат ойрд их том байна аа. Чи жаахан хүмүүжүүлнэ байгаа. Наадахаа хүмүүжүүлэх цаг нь болж” гэх мэтээр нэлээд шургаж, хоёр найзын дунд яс хаясан гэнэ. Зүгээр нэг цуу яриа төдий зүйл биш гэдгийг С.Гал-Эрдэнийн цагдаад өгсөн гэрчийн мэдүүлгээс харж болно. Д.Эрдэнэбат Н.Түвшинбаярт тэгж хэлэн, Э.Энхбатын талаар шургасныг тэрбээр цагдаад мэдүүлэг өгөхдөө хэлжээ.

Д.Эрдэнэбат Н.Түвшинбаяртай нийлж Э.Энхбатыг зодоогүй нь үнэн. Гэхдээ түүнийг буруутгах шалтгаан бий. Хууль зүйн талаасаа ч үндэслэлтэй. Учир нь Д.Эрдэнэбат Э.Энхбат начны талаар Н.Түвшинбаярт элдэв юм хэлж, яс хаясан нь энэ хэргийг гарах эхлэл, гол шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй.

Учир нь Д.Эрдэнэбат энэ үйлдлээрээ Эрүүгийн хуулийн 3.4 дүгээр заалтыг зөрчсөн юм.

Эрүүгийн тухай хуулийн 3.4.1 дүгээр зүйлд “Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ. Бусдыг гэмт хэрэгт бусдаар дамжуулан хатгасан хүнийг гэмт хэргийн хатгагчид тооцно

3.4.2 дугаар зүйлд “Гэмт хэргийн хатгагчийг түүний хатгаснаар үйлдсэн гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулах ялаас багагүй ял оногдуулна.

Хуульд ингэж заасан байна. “Гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн”, “Гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулах ялаас багагүй ял онооно” гэж цагаан цаасан дээр хараар тодоос тод бичсэнийг уншигч та сайн хараарай. Тэгэхээр Д.Эрдэнэбатыг гэмт хэргийн хатгагч гэж үзэн, хуулийн дагуу шалгах, хариуцлага хүлээлгэх нь зүй ёсны асуудал. Тэрбээр өмнө нь Н.Түвшинбаяр, жүдогийн ОУХМ, өдгөө Булган аймгийн Засаг даргаар ажиллаж буй Б.Ариун-Эрдэнэ нарыг хагаралдуулан, зодолдуулж байсан гэх яриа бий.

Бүх хүн Н.Түвшинбаяр дээр анхаарлаа хандуулан, буруутан гэж шүүмжилж байх хойгуур Д.Эрдэнэбат асуудлаас мултраад үлдэхгүй гэх баталгаа үгүй. Хууль хүн бүхэнд тэгш үйлчилж, бурууд нүд хурц байх учиртай. Буруутай эсэхийг нь хуулийн байгууллага тогтооно. Харин буруутай эсэхийг шалгах, буруутай нь тогтоогдвол хариуцлага хүлээлгэх нь хуулийн байгууллагын үүрэг.

Хоёр найзын дунд яс хаяж, шурган зодолдуулаад, нэгийг нь цагдан хориулж, нөгөөг нь эмнэлэгт ухаангүй байлгах гол шалтгааныг өдөөсөн Д.Эрдэнэбатыг шалгахад буруудах зүйлгүйг хуулийн байгууллагад сануулъя. Хууль зүйн талаасаа ч үндэслэлтэй, зүй ёсны шаардлага гэдгийг тодотгоё.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

30 Сэтгэгдэл

  1. ЭНЭ МУУ ЭРДЭНЭБАТЫГ БҮРМӨСӨН УЛСТӨРӨӨС ########УУЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ!!! БУЛГАНЧУУД ХОХЬ Н ДЭЭ ЯВЖ ЯВЖ ТЭР САХАЛ БАТЭРДЭНЭ Н ХАМААГҮЙ НУТАГАА ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ ДУРАК БНЛЭЭ ШҮҮ!!

  2. Булганыхан будилаантай будаан дээрээ зодоонтой гэж хоржоонтой үг батлагдаад байна уу булганчууд одоо будааны үер биш хаа таар####дсан газраа идэж ууснаа шингээж чадахгүй нэгнээ зодох байтугай ####ах шахдаг болж дээ хүн чанарч цаашаа болж дээ Ханд вангийн эрчүүд жудагтай л гэдэгсэн гэтэл гаднаас ирсэн цагаачын хүү Түвшинбаяр Булганы эрчүүдийн нэрийг шороотой хутгачихлаа гар#### үүсэл нь Баянхонгорынх гэд тэндээс нэр дэвшээд байсан байхаа

  3. Н Түвшинбаярыг Монголын ард түмэн шүүх эрхгүй Тэр Олимпийн ####т мөнгөн мед####ыг хураах эрх Монголын төр харин шүүх гэмт бурууг нь нотлогдвол Төрийн бүх одон мед####ыг хурааж болох юм

  4. Танай сайтад баярл####аа. Яг зөв энэ өнцгөөс бас бичих хэрэгтэй. Зодооны үндэс суурийг тавьчихаад уснаас хуурай гарч болохгүй биздээ. Булганы засаг хийж байхдаа үнэн унтаа бсн шүү.

  5. иймэрхүү Хүний гараар Могой баригсад маш Аюултай. Хүний жаахэн Алдаан дээр дөрөөлж бусдыг хатгаж Гэмт хэрэг өдүүлжчихээд Өөрөө Уснаас цэвэр гараад яваад суржчихсан иймэрхүү Адгийн Этгээдүүдыг Хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй

  6. Энэ эрдэнэбат гэдэг ёр нь муу муухай хүндээ итм л юм хииж явдаг юм хэзээнээсээ нээх ан нам гээд л цээжээ дэлдсэн нөхбр өмнө нь энэ 2т яс хаяж мууд####цуулж байсныг хүмүүс мэднээ ёр нь удам муутай ч гөлөг юм шүү яг түүгээрээ байдаг юм байна

  7. Булганыхан ан нам гээд толгой нь эргэсэн тэнэгүүд одоо тэнэг толгойруугаа шаа хохь нь мэдэж авав уу ан намын эргүүнүүдиин золиоснд хайран 2 з####уу хохирлоо хөгшин өвгөн эмгэд ан,аас бэлэг шагн#### их авдаг тэнэгүүд үхэж дуусв#### таарна

  8. Энн эрдэнбат байнга л хов яарьж нэгийг нөгөөдөхтэй нь хагр####дуулж хэрдуулж зодуулаад дараа нь гартаа барьдаг өөдгуй тагнуулч аятай явдаг өөдгуй эр дээ

  9. Хүний үгээр үг хийж найзыгаа зоддог хамгийн тэнэг ухамсар дорой хүний хийх үйлдэл юмаа.

  10. Яс хаясан байлаа гээд вискины шилээр тусч андыгаа цохиж ухаан ####даад унасан байхад нь дээрээс нь дэвсэж өшиглөж болохгүй биз дээ. Баяндаа мөнгөтэйдээ сагаад явааг бүгд мэддэг. Баячуудын т####д мөнгөтэй дарга Түвшээгийн т####д хэргийг замхруулах хүсэлтэй. Мөнгөтэй хүнд үйлчилдэг сайтуудыг я####тай ч билээ! бас л эрх чөлөө гэх байхдаа

  11. Hedii ys haysan blaa gd Tuvshinbayr ooriin gsn tarhitai blguidee. Tsewer ooriih n bnuruu!!! Zgr naad Erdenebat gdg novshiin shurgaa yumiig dahij hezeech buu deesh n garga

  12. Булганыхан сая Ардчилсан намын нэрээр худлаа гангарч яваа хэдэн хулгайч луйварчин дээрэмчин хув####знуудыг удирдлагаараа сонгосон.Нөгөө хэдэн хулгайч нар нь хотод ирж архидаж байгаад ийм зүйл болж байна.

  13. Ene ugaasaa butehgui tsarai Tai nuhur bna tuvshin bayar bol ugaasaa huchirhiilegch hun harin olon Jil daragdaj yvlaa bulganiinhan erun ih budilaantai humuus shuu

  14. харах царайны бузар этгээд байна энэ Эрдэнэбат гэгч пязда таар####дв#### нам шаагаад унагачих юмсан.

  15. Ene hun yahaw. Muu aaw ni deeshee tenger bol, dooshoo gazar hatuu baigaa daa. Huurhui nas ni under Ene huugees hamaagui uhaantai hun bna lee. T shig aawuigaa zowoltgui gewel arhu, muu hunees hol yw.

  16. үнэхээр л Булганыхан будилайнтай будаан дээрээ зодоонтой гэдгийг харуулаад өглөөдөө

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Танд таалагдах

Close
Back to top button