ЭДИЙН ЗАСАГ

“Petro Matad” II улирлын сүүлээр ХХ талбайд газрын тос олборлох зөвшөөрлөө авна

Газрын тос олборлогч “Petro Matad” компанид холбогдох хоёр онцлох мэдээлэл цацагдаад байна.

Нэгдүгээрт, тус компанийн XX талбайд ашиглалтын зөвшөөрөл авах ажил энэ жилийн 2-р улиралд эцэслэгдэхээр болсон гэж албаны хүмүүс нь мэдээлжээ. ХХ талбайд газрын тосны нөөц илрээд багагүй хугацаа өнгөрч байгаа юм.

Хоёрдугаарт гэвэл, хэрэв шаардлагатай болбол Петро Матад “Петровис” компаниас 1.5 сая ам.доллар хүртэлх зээл авахаар болжээ. Зээл 10 хувийн хүүтэй байх бөгөөд, хэрэв авбал “Heron” ордод хэрэгжүүлэх төслөө санхүүжүүлэх тэргүүтэй ажилд зарцуулах юм байна.

“Petro Matad” Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй байдаг.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

энэ даварсан газарт хэн нь хахуул аваад зөвшөөрөл өгөв

zochin
zochin

Дорнод аймаг ч хоосон газартай үлдэж,лицент өгсөн дарганцарууд баяжиж дуусахнээ.

Холбоотой мэдээ

Back to top button