ДЭЛХИЙ

“Disaster Girl” нэртэй “meme” зураг 473 мянган ам.доллароор зарагджээ

Интернет хэрэглэгчдийн ихэнх нь шатаж буй байшингийн урд инээж зургаа авахуулсан охины зургийг харж байсан гэдэгт итгэлтэй байна. Тэрхүү зураг Интернет дээр “Disaster Girl” нэрээр “meme” алдартай болсон бөгөөд зураг дээрх охиныг Зои Рот гэдэг аж. Тэрбээр “Disaster Girl” зургийн эх хувиа 473 мянган ам.доллароор худалджээ.

Одоо 21 настай Зои Рот тэрхүү зургийг дөрөвтэйдөө авахуулж байжээ. 2005 оны нэгдүгээр сард Зои аавтайгаа хамт байшин устгахаар албаар тавьсан галыг харах гэж очин тус зургийг даруулсан байна.

Зои тэрхүү зургийн анхны хувилбараа өнгөрсөн пүрэв гарагт (2021.04.29) “@3FMusic” нэртэй цуглуулагчид 180 Ethereum-ээр худалдаалжээ. “Ethereum” нь цахим мөнгө бөгөөд одоогийн ханш нь 2890.53 ам.доллар байгаа аж. Мөн өнгөрсөн хоёрдугаар сарын 19-нд “Nyan Cat”-ийн гиф 500 мянга гаруй ам.доллароор зарагджээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button