УЛС ТӨР

“С.Ганбаатар маань Х.Баттулгын “базсан” АН-руу орчихлоо, харамсаж байна”

МАХН-ын дарга Н.Энхбаяр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Өнгөрөгч долоо хоногт МАХН нь МАН-тай нэгдэж, Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүхийг дундаасаа нэр дэвшүүлэхээр болсон билээ.

Энэ үеэр сэтгүүлч эл шийдвэртэй холбогдуулан намаасаа гарч, АН-д элссэн УИХ-ын гишүүн С.Ганбаатарын тал дээр ямар бодолтой буйг нь тодрууллаа.

Үүнд Н.Энхбаяр “С.Ганбаатар залуу хүн, Ерөнхийлөгчид нэр дэвших өөрөө хүсэлтэй байсан. Гэвч санхүүгийн хувьд хэцүү байна. Нэр дэвшээд ялах магадлал бага байна, ухаантай хандвал яасан юм. Бидний зорилго МАН-тай нэг байна. Тэгэхээр хамтарвал яасан юм, хүмүүжилтэй, насанд хүрсэн хүмүүс шиг хандвал яасан юм гэж хэлсэн. Харамсалтай нь С.Ганбаатар маань Ерөнхийлөгчийн “базсан” Х.Баттулгын АН-руу ороод явчихлаа, харамсаж байна. Өөрөө бол зөв, зүйтэй үйлдэл гэж тайлбарлах л байх” гэлээ.

С.Ганбаатар гишүүний хувьд МАН-ын 62 гишүүнийг 63 болгох гэж УИХ-д ороогүй гэдэг шалтгаанаар намаа солиод буй юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Элбэгдорж энэ хулгайчийн улс төрийг бүрмөсөн дуусгах байсан юм.

Зочин
Зочин

МАН-ын базсан Эрдэнэ (Ээбээ)-гийн АН-руу орох байсан гэж үү.

Зочин
Зочин

МӨНГӨ АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ХҮН АЛАХААС Ч БУЦАХГҮЙ ИЧИХ НҮҮРГҮЙ БОЛСОН ХУЛШАЙЧ ЮМ ДАА ЭНХБАЯР ГУАЙ! ИНГЭЖ АМЬД ЯВАХААР ҮНЭХЭЭР МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ГЭСЭН СЭТГЭЛ БАЙГАА ЮМ САЙХАН ҮХВЭЛ ТААРЧ!!!

ҮНЭН
ҮНЭН

УЛС ТӨРИЙН АГУУ ШУНАЛ

asd
asd

Ganbaatar shig noen nuruu ene nogoon shunliin divd daanch alga daa

зочин
зочин

Орхон аймгийн ард түмэн АН-д суудал нэмэх гэж Ганбаатар, Алтанхуяг нарт саналаа өгөөгүй юм шүү. Намаа сольсон УИХ-ын гишүүнийг сонгогч нар нь эргүүлэн татах хуультай болох хэрэгтэй байна.

Зочин
Зочин

МАХН д асар хүнд цохилт боллоо. Улс төр хэцүү юм аа.

Зочин
Зочин

Nam n bhgui bolson tul Gambaa bas orgui baisnaas ohintoi baiya gd ohin shig heruulch AN namiig songoson baihaa.

Sonin shuu
Sonin shuu

Ganbaa 49 ruu orjee

Холбоотой мэдээ

Back to top button