НИЙГЭМ

“Монгол HD” телевиз Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг зөрчсөн эсэхийг шалгахаар болжээ

Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, ХҮН-аас Д.Энхбат нэр дэвших нь тодорхой болоод буй. Хоёр хуваагдаад буй АН-ын нэгээс нь С.Эрдэнэ, нөгөөгөөс нь Н.Алтанхуягийн нэрийг дэвшүүлсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодорч буй энэ өдрүүдэд “Монгол HD” телевиз У.Хүрэлсүх, Д.Энхбат нарыг оролцуулан санал асуулга явуулсан нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг зөрчсөн байж болзошгүй гэж үзжээ.

Хэдийгээр Mongol HD телевиз санал асуулгаа устгасан ч хуулийн дагуу шалган, хэрвээ хууль зөрчсөн нь тогтоогдвол торгуулийн арга хэмжээ авахаар болсноо ШӨХТГ-аас мэдээллээ.

Тус хуулийг зөрчсөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, царим орчинг ашиглан ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулсан, нийтэлсэн хувь хүнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 20.000.000 төгрөг, хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгох хуулийн заалттай.

ШӨХТГ УИХ-ын сонгуулийн тухай хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд хяналт тавин ажиллах чиг үүрэгтэй. Үүний дагуу 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан ажиллаж буй.

Тус хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах тухай зөвлөмжийг хэвлэл мэдээллийн байгууллагуудад хүргүүлжээ.

Энэ нь зөвхөн зөвхөн хэвлэл мэдээллийн байгууллагад хамааралтай биш. Иргэн өөрийн фэйсбүүкээр дамжуулж чансаа тогтоох, санал асуулга авахыг ч мөн хориглосон.

Үүнийг зөрчсөн иргэнийг 20 сая төгрөгөөр торгох хуулийн заалттай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button