НИЙГЭМ

Ц.Ганзориг: “Спутник” вакцин ойрын хугацаанд ирэхгүй боллоо

Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг тавдугаар сарын 4-ний вакцинжуулалтын явцын талаар мэдээлжээ. Ингэдээ ОХУ-д үйлдвэрлэдэг "Спутник" вакцин ойрын хугацаанд ирэхээргүй болсон талаар бичсэн байна.

Тэрбээр "Спутник ойрхон ирэхгүй нь ээ. Үйлдвэрлэлийн хүчин чадалтай холбоотой.

Улсын хэмжээнд тавдугаар сарын 4-ний байдлаар 111,076 хүн хамрагдсанаас УБ-т 43,099, орон нутагт 67,977 хүн хамрагдлаа. 1-р тунд 18-аас дээш насны иргэдийн 54,6 хувь нь, 2-р тунд 25,8 хувь нь хамрагдсан. УБ-т өдөрт 75 мянган хүн хамрагдах хуваарьтай ч 43 мянган хүн хамрагдлаа.

Цэгүүд дараалал бага тул та бүхэн вакциндаа яарна уу. Тавдугаар сарын 8-наас хөл хориог шатлалтай суллахдаа зарим үйлчилгээнүүдийн ажиллагсад болон үйлчлүүлэгчид давтан тундаа хамрагдаад 14 хоносон хүмүүст нээлттэй байхаар журамлагдаж буй тул та вакциндаа хамрагдана уу” гэжээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хамрагдана гэж яг яахийг хэлнэ вэ ма.лнуудаа

зочин
зочин

Хадгалах хугацаа горим гэж байгаа даа.

Холбоотой мэдээ

Back to top button