НИЙГЭМ

Өчигдөр Хөвсгөлд дахин хоёр удаа газар хөдөлжээ

Өчигдөр буюу тавдугаар сарын 4-нд Хөвсгөл аймагт дахин хоёр ч удаа газар хөдөлжээ.

Тодруулбал Цагааннуур сумын Цагаан даваа гэдэг газар 21.47 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Харин малчид болон сумын засаг дарга нарт чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй байна.

Мөн Ханх сумын Адуун гэдэг газар тавдугаар сарын 4-5-нд шилжих шөнийн 04.52 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Уг газар хөдлөлт дээрхийн адил чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учруулаагүй талаар албаны хүмүүс мэдээлсэн байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button