УЛС ТӨР

Намрын чуулганаас У.Хүрэлсүх, Д.Өнөрболор нар хамгийн олон чөлөө авчээ

UnitedInfoHub-ийн хамт олон УИХ-ын намрын чуулганы ирцийн мэдээлэлд мониторинг хийж, мэдээлж буй. Үүгээр У.Анандбазар намрын чуулганыг хамгийн олон удаа тасалсан гишүүнээр тодорсон талаар өмнө нь дурдсан.

Тэгвэл хамгийн олон чөлөө авсан гишүүдэд У.Хүрэлсүх, Д.Өнөрболор, Ш.Раднаасэд нар бичигдэж байна. Тодруулбал:

  • У.Хүрэлсүх 42 удаа
  • Д.Өнөрболор 18 удаа
  • Ш.Раднаасэд 17 удаа
  • Л.Оюун-Эрдэнэ 15 удаа
  • Ч.Хүрэлбаатар 13 удаа чөлөө авчээ.

Намрын чуулган нийт 47 удаа хуралдсан байна. У.Хүрэлсүхийн хувьд намрын чуулганы үеэр Ерөнхий сайдын албыг хашиж байсан. Д.Өнөрболор, Ш.Раднаасэд нар гадаадад хувийн шалтгаанаар хэсэг хугацаанд байж, тусгай үүргийн онгоцоор ирсэн байдаг. Харин Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар, Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар ажиллаж байсан тул УИХ-ын чуулганд суух "завгүй” үе олон таарсан бололтой.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button