УЛС ТӨР

У.Хүрэлсүхийн материалыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ

МАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр сонгосон У.Хүрэлсүхийн материалыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ.

Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, “Бид таван хүн дээр хэлэлцэж, үүнээс У.Хүрэлсүхийг дэвшүүлж байна. Манай нэр дэвшигч хуулийн дагуух бүх шаардлагыг хангаж байгаа.

Мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэхэд 17 зүйл, заалтыг засаж өөрчлөх хүсэлт тавьсан. Уг өөрчлөлтийг хийж, ҮАГ-т мөрийн хөтөлбөрийг дахин хүргүүлсэн гэдгийг хэлмээр байна.

Эцэст нь хэлэхэд, төрийн тэргүүнийг сонгох сонгууль шударга, будилаангүй болох нь та бүхнээс шууд хамаарна. Үүнд МАН-ын зүгээс саад бэрхшээл учруулахгүйн тулд хичээж ажиллана” гэлээ.

Үйл явцын тухайд, Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр нэр дэвшигчийн материалыг хүлээн аваад гурав хоног хянан хэлэлцэх юм. Ингээд албан ёсоор нэр дэвшигчээр бүртгэх боломжтой гэж үзсэн эсэхээ тавдугаар сарын 8 буюу энэ бямба гарагт мэдээлэх юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

4 Сэтгэгдэл

  1. Хүрэлсүх Монголд бүтэн 5 жил таср####тгүй амьдарсан эсэхийг ш####гасан уу? Хадг####амж банкны мөнгөнөөс хумслаад хуулийн хариуцлага хүлээсэн эсэхийг ш####гасан уу?

  2. Баттулгын нөгөө шар үст я::: хүүхэн л Хүрэлсүхийг нэр дэвших эрхгүй гэж хуцаад байгаа шүү

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button