НИЙГЭМ

Өнөөдөр транзит нислэгээр 162 иргэн ирнэ

УОК-оос өгсөн чиглэлийн дагуу тусгаарлах байрны багтаамжид нийцүүлэн тавдугаар сард гүйцэтгэх олон улсын нислэгийн хуваарийг баталсан.

Тавдугаар сард нийт 16 удаагийн тусгай нислэгээр 2,978 иргэнээ гадаадаас татан авахаар төлөвлөөд байна.

Хуваарийн дагуу өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 16:30 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардана. Тус нислэгээр 162 иргэн ирэх бөгөөд "Сүнжин гранд”, "Гайде”, "Тэмүүжин” зочид буудлуудад хуваарилан тусгаарлах юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button