НИЙГЭМ

“Вакцины I тунгаа хийлгээд халдвар авсан хүн II тун хийлгэх шаардлагагүй”

Коронавируст халдварын эсрэг вакциныг хоёр тун бүтэн хийлгэж байж боломжийн хэмжээний дархлаа сая тогтоно гэдэг зөвлөмжийг мэргэжлийн хүмүүс өгч буй. Ийм ч учраас эхний тунгаа хийлгэсэн боловч халдвар авсан тохиолдол цөөнгүй гарч буй юм.

Тэгвэл энэ тал дээр ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл цахим хуралд оролцох үеэрээ “Вакцины нэгдүгээр тунгаа хийлгээд халдвар авсан хүнд вакцины хоёр дахь тун хийх шаардлагагүй” хэмээн онцолж, тайлбар өглөө.

Халдвар авсны дараа хүний биед эсрэг бие үүсдэг тул энэ үүднээс эхний тунгийн вакцины хамт дархлаа тогтох үндэслэл болно гэж үздэг байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button