НИЙГЭМ

Коронавирус тусан, эмчлүүлж буй Б.Цэцэг олон нийтэд ингэж зөвлөв

Иргэн Б.Цэцэг коронавирусийн халдвар авчээ. Эмчлүүлж буй тэрбээр цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд ийм зөвлөгөө өгөв.

дотор гэх мэтийн зураг байж болно

Жирэмсэн ээжүүд эмнэлэгээр нэг болж байна арай ПСР, Түргэвчилсэн тестыг үнэгүй болгомоор байна. Байдал хүнд байна хэдэн зүйл анхааруулахыг хүсэж байна.
1. Ковидын халдвар авч эдгэрсэн хүмүүс халдвараар өвчилөөд эдгэрсэнээ ажил болоод ойр хүрээнийхнээсээ нуух явдал их байна. Энэ нь та эдгэрсэн ч бүрэн таны биенээс вирус устаж үгүй болоогүй гэсэн үг юм. Ажилдаа эргэж орсон ч бусдаас зай авч анхаарал болгоомжтой өвдсөх гэдгээ бусдадаа сануулах нь таний үүрэг яагаад гэхээр та эдгэрсэн ч таний шинжилгээний хариу 90 хоног ЭЕРЭГ байсаар байх болно. Тэгэхээр бусдыгаа бодож халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахих нь чухал.

2. Нэгдүгээр хавьтагч таны тест эхний өдрүүдэд СӨРӨГ гарч байсан ч чимээгүй өвдөж хүндэрүүлэхээсээ өмнө өвдсөн гэрийнхээ ойрынхоо хүнтэй эмчилгээгээ давхар эхлүүлэх шаардлагатай өрхийн эмчийн зөвлөгөөгөөгөөр тэгэхгүй бол явж явж хатгаа болно эсхүл нэг нь эдгэрэхээр нөгөө нь өвчилнө ингээд мөд дуусахгүй шүү.

3. Өвчин хаанаас хэнээс авчихав гэж бүү уурла бухимд. Өвдөх эсэх нь цаг хугацааны асуудал гол нь биеэ чагнаж жижиг зүйлийг мэдэрч эрт мэдэхийг хичээгээрэй. Өдөр бүр Д, С гээ заавал том жижиггүй ууж хэвш.

4. Олонтой ажилладаг хүмүүс маскгүй харилцаанд бүү ор яагаад гэхээр тэнд өвдсөн хүн байхгүй ч ар гэрээс нь эсхүл найзууд нь өвдсөн байх магадлал өндөр тул эрсдэлтэй! Халуун шингэн байнга ууж хамар, хоолойгоо өдөрт 2-3 удаа өвдөөгүй ч зайлж сураарай.

Ийм зөвлөгөө өгөхийг хүслээ. Та бүхэн минь бусдадаа түгээж тус болоорой.

дотор гэх мэтийн зураг байж болно

Халдвар авсан эхний шинж тэмдгүүд ийм байсан: 1 дүгээр хавьтагч болсоны дараах 7 хоногт биед мэдрэгдсэн зүйлс

1. Хамар битүүрэх

2. Хий ханиалгах

3. Өдөрт 2-4 удаа найтаалгах өдөр бүр тоо нэмэгддэг. Амьсгаа дээрдэж амьсгаадах шинж ихээр нэмэгдэнэ.

4. Яг толгой өвдөхгүй хэрнээ усанд шумбаж байгаа мэт даралттай тархи дүүрэн оргих мэдрэмжтэй нилээд олон хоносон.

5. Шингэн нус гоожих энэ нь эерэг гарах үерүү нилээн дөхсөн үед мэдрэгдсэн.

Энэ өдрүүдэд ПСР, Түргэвчилсэн тест СӨРӨГ гарсаар байсан үе буюу вирус идэвхжиж эхлээгүй байсан үе юм.

Хүндрэх шинж тэмдэгүүд ба хариу ЭЕРЭГ гарах хугацаа:

6. Өвдөг, нуруу янгинах, цээж хөндүүрлэх, далаар өвдөх мэдрэмж хүндэрч хатгаа болох үед мэдрэгдэнэ. Ёстой гэнэт л мэдрэгдэж эхэлдэг юм байна лээ.

7. Хүндрээд ирсэн үед ханиалга шууд цэртэй болж эхлэнэ. Богшуулж нилээн их цэртэй ойр ойрхон ханиалгана.

8. Нүдний зовхи дийлдэхгүй загтнах, хуурайших мэдрэмж төрнө. Өдөржин компьютарын ард суусан мэт нүд ядарна.

9. Нойр хулжиж маш их ядарч сулидана.

10. Халуурч, бүлээрнэ.

11. Эрчүүд шээхээр шодой хорсох, халуу дүүгэх шинж илэрнэ.

12. Зүрх дэлсэж амьсгал минутад 20 с дээш болно.

13. Чих шуугина

14. Цэртэй ханиалга эхлэсэний дараа ам маш их зааваарч эвгүй үнэр гардаг юм байна. Хэл шүдээ сайн цэвэрлэж тамидены уусмалаар сайн зайлж хэлээ хусаарай.

ЖИЧ: Би хавьтагч болсоноо мэдсэн цагаас эхлэн өөрийгөө тусгаарлаж маск бээлий байнга өмсөж байсан болно” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-21 16:05

маскаа зүүгээд гараа сайн угаагаад байхад х�##�двар авахгүй байна энэ эргүү ядаж гараа угааж сурчихаад хүнд зөвлөгөө өгөөч

Эмэгтэй
Эмэгтэй
2021-06-21 19:30

С�##�аавчнии чинь гор гарчдээ аятайхан хүн шиг эм хүн шиг бай хэрүүл хэл ам иим хар мөтэй шүү

Back to top button