Нийгмийн

Р.Дагдан: Улаанбаатарт үл мэдэгдэх саатал гарлаа, цахилгааныг эхнээс нь залгаж байна

Өнөөдөр буюу долдугаар сарын 7-нд Нийслэл Улаанбаатар хотод 15.00 цагийн орчимд цахилгааны саатал үүсээд байна. Хотын цөөнгүй хэсэгт цахилгаан тасарсан нь олны анхаарлыг татаж буй.

Тэгвэл энэ талаар тодруулахаар "Улаанбаатар цахилгаан түгээх станц” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Дагдантай холбогдоход "Үл мэдэгдэх саатал гарсан, диспетчерүүд тодорхой хариу өгөөгүй байна. Удахгүй тодорхой болно. Ямар хэмжээний талбай хамарч цахилгаан тасарсныг мөн нарийвчилж хэлэх боломжгүй байна. Цахилгааны сүлжээг эхнээс нь залгаад явж байна” гэлээ.

Мэргэжлийн хүмүүс улс даяар цахилгаан тасрах боломжгүй хэмээж байгаа ч хэд хэдэн аймаг цахилгаангүй болсон гэх мэдээлэл байна. Мөн Дөрөвдүгээр цахилгаан станцад гэмтэд үүссэн гэдэг албан бус мэдээлэл байгаа юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хбдөө бас
Хбдөө бас

Хот гэлтгүй хөдөө орон нутагаар бас тасарчихлаа.

Б Наки
Б Наки

Харж байнуу хүмүүсээ Эрчим хүчнийхэн тэр дундаа убцтс ажил хаялт зарлавал эннээс илүү хэцүүхэн юм болно доо !!! тийм юм битгий болоосой ээ бурхан минь

Зочин
Зочин

Хүнээс яриа авсын бол ажилладаг газрын ядаж зөв бичээч. Ийм байгууллага байдаггүй.

Bileg
Bileg

Tsahilgaan say irj bna. Odoo ued toggui bol bair shig hetsuu suuts alga. Tsahilgaangui bol ovoldoo halaalt, us tasrana. Zundaa usgui bolchino. Za tegeed utas, internet geed er ni hetsuugeh shinjtei

Холбоотой мэдээ

Back to top button