ДЭЛХИЙ

Коронавирусийн халдвар авсан ч эдгэрсэн 105 настай эмэгтэйн нууц

Америкийн Нью-Жерси мужийн 105 настай ахмад оршин суугч коронавирусийн халдвар авсан ч Жин (Gin) архинд дэвтээсэн үзэмний ачаар эдгэрсэн байна.

Лючия ДеКлерк (Lucia DeCkerck) — өдгөө 105 насыг зооглож байгаа бөгөөд өндөр настнуудын асрамжийн оршин суугч. Энэ жил тэрбээр 105 нас хүрсэн ч төрсөн өдрөөрөө “COVID-19” буюу коронавирусийн халдвар авсан байна. Төрсөн өдрийнхөө маргааш нь коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгэх ёстой байжээ.

105 настай болохоор, түүхэнд алдартай 1918 оны “Испанийн ханиад” гэгчийг тусч, Дэлхийн хоёр ч дайны зовлонг амсч, гурван нөхрийн болон нэг хүүгийнхээ үхлийг үзсэн байна.

Дайны зовлон амссан ч коронавирусийн халдвар авсан оношоо мэдчихээд анхандаа тун айсан гэнэ. Учир нь тэрээр бусдаас тусгаарлагдахыг хүсэхгүй байсан аж. Өдөр болгон хамт байдаг асрагчаасаа холдохыг хүссэнгүй.

Гэтэл, коронавирусийн шинж тэмдэг өндөр настан эмэгтэйд бараг илрээгүйн дээр бүр хоёрхон долоо хоногийн дараа гэхэд тусгаарлалтаас гарч, өөрийн амьдардаг өрөөндөө эргэн ирж чадсан байна.

Өнө удаан жил аж төрж, урт насалж буй нууцаа байнгын залбирал бас эрүүл хооллолт хэмээн ярьсан юм.

Харин, сая сая хүмүүсийн амь насыг авч одоо байгаа айшигт цар тахал коронавирусийг ялан дийлэхэд нь түүнд ҮЗЭМ тусалсан гэж байгаа юм. Жирийн нэг үзэм бус Жин архинд дарсан үзэм гэнэ шүү. Тэрхүү дарсан үзмээ өглөө болгон иддэг байсан аж.

Үзмийг 9 хоногийн турш Жин архинд дарах хэрэгтэй гэсэн зөвлөж байгаа юм. Үүнээс гадна, зуун наст (Алоэ)-ын шүүс уудаг, шүд амаа байнга содоор угаадаг гэсэн юм.

105 настай У ДеКлерк 2 сайхан хүүтэй бөгөөд 5 ач, 12 гуч, 11 дөчтэй ажээ. Түүний хүү Филип Лоус (Phillip Laws) хэлэхдээ, өндөр настай ээж нь коронавирусийн халдвар авсан талаар сонсоод гэр бүл нь ихэд санаа зовсон гэнэ. Гэсэн ч, ээжийнх нь зөрүүд гэмээр гайхалтай бардам, өөртөө итгэлтэй байдал нь үр хүүхдүүд, ач, зээ нарыг уй гашууд автуулалгүй, коронавирусыг ялан дийлж чадсан байна.

Үүнээс өмнө нь, Францын Люсиль Рандон (Lucile Randon) гэх өндөр настан эмэгтэй 117 нас хүрэхийнхээ өмнөхөн “COVID-19” вирусыг мөн л ялан дийлж чадсан удаатай. Люсиль Рандонд коронавирусийн ямар ч шинж тэмдэг илрээгүй байна.

О.АНАР

(Эх сурвалж: planetanovosti.com)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button