ДЭЛХИЙ

Гаити улсын Ерөнхийлөгч гэртээ байхдаа халдлагад өртөн нас баржээ

Гаити улсын Ерөнхийлөгч Жовенел Моисегийн гэрт галт зэвсэгтэй этгээдүүд халдан түүнийг хөнөөж, эхнэрийг нь гэмтээсэн байна. Нийслэл Порт-о Принсд байдаг Моисегийн гэрт 01:00 цагт үл мэдэгдэх зэвсэглэсэн этгээдүүд нэвтрэн оржээ. Моисе 2017 оноос хойш Гаити улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд сүүлийн үед түүнийг огцрохыг шаардсан жагсаал их болсон байна.

Тус улсын Ерөнхий сайдаар түр хугацаанд ажиллаж буй Клод Жозеф болсон явдлыг жигшүүрт, хүнлэг бус, зэрлэг балмад үл хэмээн шүүмжилжээ. Тэрбээр хэрэгтнүүдийг Англи, Испани хэлээр ярьдаг гэснээс өөр мэдээлэл өгөөгүй байна. Гаитид улс төрийн тогтворгүй байдал, бүлэглэн гэмт хэрэг гарах нь ихсэж байгаа. Ерөнхий сайд Жозеф нөхцөл байдал хүндэрсэн Гаити улсыг хяналтдаа сайн байлгаж чадах эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон болсон явдлыг жигшүүртэй явдал хэмээн ноён Моисегийн үхэлд цочирдон, эмгэнэж буйгаа илэрхийлжээ. Харин Цагаан ордон тус халдлагыг аймшигтай гэмт хэрэг гэсэн байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button