УЛС ТӨР

“Эмч нарын цалингийн асуудлыг 2022 оны төсөв рүү хойшлуулахаас өөр хуулийн гарц байхгүй”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эмнэлгийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна. Тэд төсөвт тодотгол хийх замаар цалингаа нэмүүлэхийг шаардаж, 11 дэх өдрөө Сүхбаатарын талбай дээр суулт хийж байгаа юм.

Энэ үеэр Ерөнхий сайд "Цаашид шатахууны үнэ өснө, өргөн хэрэглээний бараа үнэд орно гэдэг нь бодит байдал. Цар тахлын хямралыг татвар төлөгчдийн хүчээр төрийн албан хаагчид гайгүй туулж байгаа. Энэ жил түүхэнд байгаагүй санхүүжилт эрүүл мэндийн салбарт тавигдсан. Гүйцэтгэлээр цалинжиж болдог тогтолцоо руу эрүүл мэндийн салбар хамгийн түрүүнд орсон. Тэгэхээр цалингийн асуудлыг уг нь эмнэлгүүд дотооддоо ярих боломжтой. Бусад хүнд байгаа салбарын залуус барьцахгүй, эмч нар илүү ачаалалтай байгаа гэж буйг бодолцох ёстой. 735 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт гэдэг асар том дэмжлэг.

Мөн төсөв тодотгоод дуусчихсан, УИХ-ын чуулган завсарласан. Тэгэхээр 2022 оны төсөв батлахын өмнө танай салбар саналаа боловсруулж оруулж ирэх нь хамгийн зөв гарц гэж харж байна.

Өргөсөн тангарагтаа жинхнээсээ хүрэх цаг хугацаа бол энэ мөн. Дайны гэмээр цаг үе. Энэ цагт нялцганаж болохгүй” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-07-09 16:50

Энэ Засаг эмч нарын ц�##�инг нэмэхгүй юм байна. Энэ УИХ ч бас нэмэхгүй юм байна. Хамгийн хэцүү цаг үед нэмээгүй юм чинь сайхан цаг ирчихсэн байхад нэмэх нь юу л бол? Тэд өөрсдийн айдаг шүүгч, прокурор, дарга нарын ц�##�инг л нэмнэ. Өвдвөл гадагшаа явчих юм чинь тэд нрын хувьд монгол эмч бол эмч биш, тийм болохоор ц�##�инг нь нэмээд байх шаардлага байхгүй.

Зочин
Зочин
2021-07-09 17:46

emnelgiin ajiltnuud nyaltsganaad baigaa uom baixguidee. bdit baidlaa ted tesex argagui gedgee uchirlaj baixad duursen amitan be?

Зочин
Зочин
2021-07-09 18:39

Нялцагнах гэчихжээ муу түгжилийн суганы үс. Өөрөө л нялцгар амьтан шдээ

Холбоотой мэдээ

Back to top button