НИЙГЭМ

С.Энхболд: Эмч нарынхаа цалинг нэмэх чиглэлд үргэлж хичээж ажиллана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар эмнэлгийн байгууллагад хүчин зүтгэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Эмч нар цалингаа нэмүүлэхийг хүсэж, өнөөдөр 11 дэх өдрөө Сүхбаатарын талбай дээр суулт хийж байгаа юм.

Салбарын төлөөлөл цар тахлын үед учирч буй хүндрэлүүдээ ярьсан. Харин Засгийн газрын зүгээс одоо төсөвт тодотгол хийж, цалин нэмэх боломжгүй. 2022 оны төсөв батлахын өмнө саналаа боловсруулж, оруулж ирсэн нь зөв. Мөн Эрүүл мэндийн салбар гүйцэтгэлээр цалинжиж болдог болсон. Иймд эмнэлгүүд дотооддоо уг асуудлыг ярих боломжтой гэсэн тайлбарыг өгч байгаа юм.

Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Нөхцөл байдлыг ойлгож байгаа эмч нартаа баярлалаа. Та бүгдийнхээ санал санаачилгыг дэмжиж ажиллана. Онцгой анхаарна гэдгээ дахин дахин хэлж байгаа, өнөөдөр мөн хэлье. Энэ цаг үеийг хамтдаа хичээж, даван туулъя" гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button