НИЙГЭМ
Гурван сая дахь иргэнийг эх барьсан Б.Буянаа Эрүүл мэндийн гавьяат ажилтан боллоо

Монгол Улсын гурван сая дахь иргэнийг эх барьж авсан, 30 орчим жил эх баригчаар ажилласан Б.Буянаа Эрүүл мэндийн Гавьяат ажилтан цол хүртлээ.
Өнөөдөр буюу долдугаар сарын 10-ны өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар салбар, салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд төрийн дээд цол, одон медаль хүртэж байна.
Үүгээр "Чингис хаан" хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан МУАЖ, Баян-Өлгийн ахмад багш Р.Хатира Монгол Улсын Гавьяат багш болсон талаар өмнө нь мэдээлсэн.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гүэ мөн их уйгагүй хөдөлмөрийн үр шим харагдаж байгаа юм даа