ДЭЛХИЙ

Хаитийн Ерөнхийлөгчийг алах захиалга өгсөн хүнийг баривчилжээ

Хаитигийн цагдаа нар Ерөнхийлөгч Жовенель Моизийн аллагыг захиалсан хүмүүстэй хамтран ажилласан байж болзошгүй хэрэгт сэжиглэгдэж буй Кристиан Эмманюэль Санон гэгч этгээдийг баривчлан саатуулсан хэмээн Хаитигийн Үндэсний Цагдаагийн Газрын дарга Леон Шарль мэдэгдлээ. Энэ талаар “Ассошиэйтэд Пресс” (Associated Press) агентлаг нийтэлжээ.

Цагдаагийн даргын хэлснээр Санон гэгч нь Хаитид хувийн онгоцоороо ирсэн бөгөөд нэгжлэгийн үеэр түүний гэрээс буу шийдэм, зэр зэвсэг олж илрүүлсэн аж. Санон нь Хаитид улс төрийн зорилгоор ирсэн, эхний төлөвлөгөөгөөр Ерөнхийлөгч Жовенель Моизийг баривчилж барьцаалах тохироотой байсан ч “зорилго нь гэнэт өөрчлөгдөж” улмаар Ерөнхийлөгчийн амийг бүрэлгэсэн, – хэмээн Леон Шарль хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.

Сэжигтний гэрээс АНУ-ын Хар Тамхитай Тэмцэх Газрын лого бүхий саравчтай малгайнууд олдсон байна. Түүнчлэн, Доминикан Улсын дугаартай дөрвөн ч автомашин байжээ.

Ерөнхийлөгч Жовенель Моизийн амийг хөнөөсөн дуулиант хэрэгт нийтдээ 26 этгээд холбоотой хэмээн сэжиглэгдэж байгаа юм. Тэдний тав нь одоо хэр нь сул чөлөөтэй явж байгаа аж. Харин 18 гэмт этгээдийг баривчлан саатуулсан, гурав нь баривчилгааны үеэр амиа алдсан хэмээн Цагдаагийн дарга Шарль мэдэгдлээ. “Тэд бол маш аюултай хүмүүс”,— хэмээгээд сэжигтнүүдийг “Коммандос” буюу дайралт, халдлага хийхэд тусгайлан бэлтгэгдсэн цэргүүдтэй жишин зүйрлэв.

Үйл явдлыг эргэн сануулахад, долдугаар сарын 7-ны өдрийн лхагва гарагийн шөнө үл таних зэвсэглэсэн этгээдүүд Хаити Улсын Ерөнхийлөгчийн өргөө рүү халдаж, 53 настай Жовенель Моизийн амийг хороосон хэрэг гарсан. Хэрэгтэй холбогдуулан Хаити Улсад 15 хоногийн цэргийн онцгой байдал зарласан. Ерөнхийлөгчийн үүргийг Сенатын тэргүүлэгч Жозеф Ламбер гүйцэтгэж эхлээд байна. Аллагын дараа одоогийн Ерөнхий сайд Клод Жозеф Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байсан ч тус улсын Сенатаас Жозеф Ламберийг томилоод байгаа юм.

Хаитигийн төр засгийн удирдлагууд АНУ-ын эрх баригчдад хүсэлт гаргасны дагуу АНУ-аас техникийн мэргэжлийн багийнхныг илгээхээр болсон. Тэд мөн аллагыг мөрдөн шалгах ажиллагаанд оролцоно гэдгийг “Рёйтерз” (Reuters) агентлаг мэдээлэв. 

Эх сурвалж: Associated Press

О.АНАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-07-14 10:43

Дайснаа холоос биш, хажуугаасаа хай

Зоүнэнчин
Зоүнэнчин
2021-07-14 21:39

Хүрэлсүхийг нухая гэвэл улсын их хөрөнгө мөнгө хамт олон жил хулгайлсан хамууд нь болох МАН-хан, Ундармаа энэ тэр гээд хамтрагчид нь л байж болох т�##�тай юм байн�##�даа.м Тэрнээс Оросоор нэг ч өгүүлбэр хэлж чадахгүй боловсролгүй амьтаныг гадаадынхан сонирхохгүй л дээ

Зочин
Зочин
2021-07-15 12:07

Ядаргаатай �####� вэ чи тайван амьдраач

Back to top button