“Hubble” телескопын үйл ажиллагааг зогсоосон доголдол гарчээ

“Hubble” телескопын үйл ажиллагааг зогсоосон доголдлыг НАСА янзлахаар ажиллаж байна. Энэхүү доголдол нь тус телескопт үүссэн хамгийн хүнд саатал аж. Өнгөрсөн сарын 13-ны өдөр “Hubble” доторх компьютер ажиллахаа больсны улмаас бусад хэрэгслүүдийг “аюулгүй горимд” шилжүүлж, нэн чухал бус зүйлсийг унтраасан байна.

НАСА дахь эрдэмтэд тэрхүү доголдлын шалтгааныг компьютерт цахилгаан өгдөг хянах хэсэгт гарсан байж магадгүй гэж үзжээ. Өнөөдрөөс эхлэн хянагчийг нөөц тоног төхөөрөмжөөр өөрчлөн түүхэн дэх хамгийн чухал шинжлэх ухааны хэрэгслийг дахин ажиллуулах гэж оролдох юм.

Одон орон судлах үйл ажиллагааг зургаадугаар сараас хойш зогсоосон ч гэсэн НАСА мэдээлэхдээ тус телескопын хэрэгслүүдийн нөхцөл байдал сайн байгаа хэмээжээ. “Hubble” телескоп нь 1990 онд ашиглалтад орж 1.5 сая гаруй зураг авсан байна.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.