Нийгмийн

70 настай Ш.Виктор: Жил бүрийн төрсөн өдрөөрөө одон медалиудаа зүүгээд ажилдаа ирдэг

Баянзүрх дүүргийн Авто зогсоолын зохицуулагчаар ажилладаг 70 настай Ш.Викторын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Төрсөн өдрөөрөө одон медалиа энгэртээ гялалзуулан ирсэн Ш.Викторын баярыг тохиолдуулан манай сурвалжлах баг очсон юм. Тэрбээр,

“Би жил бүрийн төрсөн өдрөөрөө төрийн хувцсаа өмсөөд одон медалиудаа зүүж ирдэг. Төрийн ажилтан тэмдэглэлт баяр болон төрсөн өдрөөрөө өмсөх эрхтэй. Би өнөөдөр ажлаасаа чөлөө авбал өгөх байсан ч өөрөө ажиллахыг хүссэн. Өглөө найман цагт ажлаа эхлүүлсэн.

Би Цэргийн алба хаасны дараа 30 жил цагдаагийн байгууллагад ажилласан. Энэ жил цагдаагийн байгууллагын 100 жил тохиож байгаа. Одоо би цагдаагийн ахмад ажилтан болсон. Цагдаагийн байгууллагын долоон удаагийн аварга ажилтан болж байлаа. Ажлын хамт олондоо сайн сайхныг хүсье.

1951 оны энэ өдөр төрж байсан. Энэ зогсоолд олон хүн үйлчлүүлдэг. Энэ зогсоолд би нийтдээ 18 дахь жилдээ ажиллаж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button