Нийгмийн
Согтуурсан эмэгтэй үерийн ус зайлуулах даланд унажээ
Ойрын өдрүүдийн иргэдийн буруутай үйлдлээс хамааран санамсаргүй осол гарах нь ихсэж байна. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хорооны нэг дүгээр гудамжинд эмэгтэй хүн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ үерийн ус зайлуулах даланд унасан байна. Тус эмэгтэй 43 настай, Налайх дүүргийн харьяат иргэн байжээ.
Иймд Онцгой байдлын газраас иргэдийг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.