УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, Ц.Анандбазар нарыг эргүүлэн татах уу

Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байна, хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар ялгаварлан гадуурхаж үл болно хэмээн Үндсэн хуулиндаа тусгасан. Ардчилсан улс болохынхоо хувьд төлөөллийн ардчиллын зарчмаар сонгуулиар өөрийн төлөөний хүнээ сонгож төрийн үйл ажиллагааг эрхлүүлэхээр илгээдэг болоод багагүй хугацааг үджээ. Ард түмнээс сонгогдсон төлөөлөгч болох Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд хууль зөрчих , өөрсдөө ашигтай нөхцөл байдлыг бүрдүүлэх , гэмт хэрэг үйлдэх гэх мэт олон асуудалд холбогдон төрд итгэх ард түмний итгэлийг бууруулж байна.
Сүүлийн жилүүдэд Д.Мурат, Н.Номтойбаяр нарын гишүүдийг УЕПГ-ын хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн. Харин Д.Гантулга гэж хүн өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд явсан. Хамгийн сүүлд ЖДҮХС-гийн зээлийн албан тушаалаа ашиглаж, өөрт хамаарал бүхий этгээдүүдэд олгосон УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг эргүүлэн татах прокурорын хүсэлтийг УИХ-аар хэлэлцээд хүлээж аваагүй. Тэд бүрэн эрхээ дуусгаад өдгөө ялаа эдлэх нь эдлээд, өршөөгдөх нь өршөөгдчихсөн явна.
Тэгвэл шинэ парламент бүрдсэнээс хойш бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх зайлшгүй шаардлага бүхий УИХ-ын хоёр гишүүний нэрийг прокуророос УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөж буй талаар мэдээллүүд гараад байна. Нэг нь УИХ-ын дарга Г.Занданшатарын талын хүн бол нөгөөх нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгынх.
-Ц.АНАНДБАЗАРЫН БЭЛГИЙН ДАРАМТ ҮЗҮҮЛЭГЧИЙН ХУВИАР БИШ 43 САЯ АМ.ДОЛЛАРЫН АСУУДЛААР “ЯВАХ” НЬ-
Тэдний нэг нь УИХ-ын гишүүн, Булган аймгаас сонгогдсон Ц.Анандбазар гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. Г.Занданшатарын хүн гэсний учир нь тэрбээр Ц.Анандбазарыг “чирч гүйж” яваад УИХ-д нэр дэвших эрхийг нь авч өгсөн. Үүнийхээ хариуд Бага тэнгэрийн аманд хаус авсан байж болзошгүй гэх мэдээлэл их яригддаг.
Ц.Анандбазарын хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сард ажлын байрны бэлгийн дарамт үзүүлэгч гэх маш ноцтой гэмт хэргийн холбогдогч болж, хуулийн байгууллагад шалгуулж эхэлсэн. Гэхдээ эл хэрэг нь нотлогдохгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгох саналтайгаар хуулийн байгууллагынхны дунд “шидэгдэж” яваа юм билээ. Бараг буруугүй болж дуусах тийшээгээ хандсан гэх.
Энэ хугацаанд түүнд УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос ч ямар нэг хариуцлага тооцсонгүй, бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгуулах талаар прокуророос ч хөдлөөгүй. Харин ч өөгшүүлэх маягтай зүйл ярьсаар өдий хүрэв.
Гэтэл гэнэт түүнийг эргүүлэн татахаар болж буй гэх шуумны ар дахь шалтгаан нь ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн гэх дээрх хэрэг биш аж.
Харин УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эзэмшлийн “Сод монгол групп” ХХК “Тос тосолгооны материалын үйлдвэр” төсөл гэсэн нэртэйгээр, жилийн 6.5 хувийн хүүтэй 60 сарын хугацаатайгаар 669.6 сая иенийн дүнтэй хоёр удаагийн хэсэгчилсэн зээлийг авсан талаар Хөгжлийн банкны Зээлийн хяналт шалгалтын тайланд бичжээ. Төслийн нийт өртөг нь 43 сая ам.доллар аж. Хөгжлийн банкны зээлийн хяналт шалгалтаар зээлийн гэрээний 3.1.4 болон 8.1.1 гэх нийт хоёр заалтын хэрэгжилт хангалтгүй гэж дүгнэжээ.
Тодруулбал, уг зээлийг тос тосолгооны материалын үйлдвэр барина гэж авсан ч зориулалтын дагуу ашигласан гэх хангалттай баримт байхгүй гэж тайланд дүгнэж бичсэн байна. Түүнчлэн тос тосолгооны материалын үйлдвэрийн ямар ч ажил эхлээгүй байхад уг мөнгийг компанийнхаа данс руу шилжүүлсэн гэх ноцтой зөрчил илэрчээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар энэ асуудал нь түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэл болж магадгүй байна.
Ямартаа ч тэр “улаан махны” хэргээр биш ч гэсэн өөр хууль бус үйлдлээрээ төрийн орноос явах ёстой хүн бололтой. Хэдийгээр сүүлийн өдрүүдэд улс төр, нийгмийн амьдралд үйл явдал ар араасаа өрнөж байгаа ч Ц.Анандбазар гишүүнтэй холбоотой асуудалд эрх баригчид хэрхэн хандахыг иргэд марталгүй харж, хариуцлага тооцохыг шаардсаар байна.
-А.АДЪЯАСҮРЭНГИЙН “ХАМГААЛАГЧИД” АЛБАН ТУШААЛААСАА БУУЖЭЭ-
Харин эргүүлэн татах хоёр дахь хүн нь Х.Баттулгын хүн гэгддэг нь УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн. Түүнийг их улс төрд Х.Баттулга хөтөлж оруулж ирсэн бөгөөд түүний зөвлөхөөр ажиллаж байсан гээд гарцаагүй ойрын хүн. Мэдээж Ерөнхийлөгч байхдаа амь, санаа нэгтэй нутаг нэгтнүүд нэгнээ өмгөөлөх хэмжээний сэтгэлтэй, зүтгэлтэй байсан нь тодорхой. Тиймдээ ч УИХ-ын гишүүн болохоосоо өмнө холбогдож байсан Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд 100 мянган ам.долларын авлига өгсөн гэх хэрэг нь “дарагдаж”, өдий хүртэл тэрбээр гишүүний зөөлөн суудалд тухлаастай буй.
Тэгвэл өдгөө түүнийг “хамгаалагч” нь албаа өгсөн. Түүнчлэн хэргийг нь хаахад голлон оролцож, дэмжлэг үзүүлж байсан гэгддэг прокурор Ш.Нямдоржийг АТГ-аас баривчлан, шалгаж эхлээд байна. Энэ хоёр хүнийг шууд хамаатуулж буй нь учиртай. Юу вэ гэвэл УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн өмгөөлөгч нар Ш.Нямдоржийг Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокуророор ажиллаж байх үед А.Адъяасүрэнг яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлт гаргасныг Ш.Нямдорж ёсоор болгож байв.
Ш.Нямдоржийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотой хүн гэдгийг зарим хүмүүсийн хэлснээс бас ойлгож болно. Тухайлбал, Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ өнгөрсөн гуравдугаар сард “Ерөнхийлөгч Х.Баттулга надтай хэрэг наймаалцсан. Надтай холбоогүй хийгээгүй хоёр асуудлаар хэрэг үүсгэсэн. Нийслэлийн Ерөнхий прокурор Ш.Нямдорж болон орлогч Ц.Насанбат нар нэг нь хэрэгсэхгүй болгож, нөгөө нь сэргээсэн. Энэ бол хууль, шүүхийнхэн Ерөнхийлөгч Х.Баттулгаас тушаал авч ажилладгийн нотолгоо” гэж мэдэгдэж байв. Түүнээс хойш тун удалгүй Нийслэлийн Ерөнхий прокурор Ш.Нямдоржийг Баянзүрх дүүргийн прокурор болгон тушаал бууруулсан байдаг.
А.Адьяасүрэнд холбогдох авлигын хэрийг ийнхүү улс төр, танил хамаарлын дээрх мэт шалтгаанаар хаацайлсаар ирсэн ч, хэрэгсэхгүй болгох прокурорын дээрх шийдвэрийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчид эсэргүүцэн, дээд шатны прокурор буюу УЕПГ-т хандсан. Өөрөөр хэлбэл хэрэгсэхгүй болгосон эл хэрэг сэргэнэ гэсэн үг.
Тэгэхээр нутгийн ах Ерөнхийлөгчийн албанаас бууж, танил гэх прокурор нь өдгөө цагдан хоригдож буй энэ цаг үед А.Адьяасүрэн холбогдсон авлигын хэргийг хууль хяналтынхан эцэслэх нь цаг хугацааны асуудал болоод байна. Харин ингэхийн тулд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт гаргахаар прокуророос төлөвлөж буй бололтой.
Б.ЦЭЛМЭГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Анандбазарын арыг Занданшатар сайн дааж байгаа. Бага тэнгэрийн аманд авсан тэрбумын хаус ийм л хүчтэй аж. Анандбазар мянга орчим хүүхнийг хэрхэн хүчирхийлж байгааг Занданшатар нүдэндээ дүрслэн УИХ дээр сууж байгаа харагддаг. Ийм л гутамшигтай хүмүүс Монголын төрд гарч дээ.
Оюук, Нямбаатар нараа Адьяасүрэн гишүүн танай намын Хатан хаан Сарангэрэл шиг улсын төрийн мөнгө идээгүй бор зүрхээрээ хөрөнгөө бий болгосон байх шүү. Аливаа үшйлийг ялгаж с�##�гах ухаан энэ 2-т хайрла бурхан минь. Баянхонгор л гэхээр Баттулгын хүн байх ёстой юм уу.
Сү юу болсон вэ
Cod Mongoloor bitgii yilchluul araich dee buur durgyi hureed baihiin Iim es zyigyi yumnuud UIHurliin gishuun boldogo ne estoi teneg bus uu.
Анандбазар үр хүүхэдээрээ туг тахиаад ч ойлгохгүй юм даа үйлийн үр гэж байгаа даа хөөрхий Удахгүй охиныг нь авах биз дээ
Adiyasureng baraxgvi ee, tal talrai xvvxen shvvd hahaha
Угаасаа л Тулгын шургуулсан гишүүн л дээ
Tuluvlusun jujgiin hohirogch n Anandbazar baisan shuu dee odoo tegeed unen mun n togtoogdoj baival ashtai yu
Ер нь бншдээ улаан махны хэрэгт холбогдсон л бол шууд татан буулгая. Гаж донтон их хур�##�д сууж бна гэж бодохоорл сэжиг хүрч бна.
угаасаа тэнд байгаад ч төрд нэмэр болохгүй ийм илүүдэл гишүүдийг �######�уулах хэрэгтэй шдээ. Нэмээд анужин жарг�##�маа оюунчимэг ганиб�##� гэх мэт.
Адьяасүрэн гишүүн ямар ч гэмгүй хүн , Та нар битгий �######�ний бузар Анандбузартай харьцуулаад бай
хөөрхий Сүнээ байд�##� ийм болонгуут б�##�етаасаа ч больж нтр.., одоо доодхоо яаж тэжээх бол доо.., өрөвдчихлөө л байна
Анандбузарбыг хурдан буулгаачээ Улс даяараа ажилчин охидыг хүчийрхийлэгчийг гэдгийг нь мэдэж байхад хууль хүчнийхэн чимээгүй авч үлдэх аястай байна уу?