Нийгмийн

“Жирэмсэн эмэгтэй вакцин хийлгэвэл ураг нь зургаан сарын дархлаатай төрнө”

Өнөөдөр Эрүүл Мэндийн Яамнаас жирэмсэн эмэгтэйн халдвар, түүнээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Өргөө амаржих газрын эмч С.Цэрэнсамбуу хэлэхдээ,

“Дархлаажуулалтад хамрагдаагүй жирэмсэн эмэгтэйчүүд эрсдэлд ойрхон байгаа тухай судалгаа гарсан. Дархлаажуулалтад хамрагдсан эхийн ураг төрсний дараа зургаан сар энэ вирусийн эсрэг халдварын дархлаатай төрж байгаа. Коронавирусийн халдвар нь дархлаа муутай хүнд л халдварладаг. Жирэмсэн эмэгтэйчүүд ураг тээж дархлаагаа талладаг учраас дархлаажуулалтад хамрагдах чухал байна.

Манай улсад жирэмсэн эмэгтэй халдвар авсан тохиолдолд заавал эмнэлэгт эмчийн хяналтад хэвтүүлэн эмчилж байгаа. Шинж тэмдэг хүндрэхээс өмнө л хэвтэх хэрэгтэй. Жирэмсэн эмэгтэйчүүд маш хурдан хүндэрч, эндэх эрсдэл өндөр байгаа.

Коронавирусээр халдварлаад нас барж байгаа хүмүүсийн дийлэнхийг дархлаажуулалтад хамрагдаагүй хүмүүс эзэлж байна. Жилд 100 мянган амьд төрөлтөд эндэгдэл 20 байдаг. Гэтэл энэ жил 80 давж өссөн” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button