НИЙГЭМ

Малчдад “Малчин аранз” тарааж байна

Дундговь аймгийн Онцгой байдлын газраас цаг үеийн нөхцөл байдалд тохируулан аюул ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан өрх гэрт “Өрхийн аюулгүй байдал” сургалтыг хүргэн ажиллаж байна.

Арга хэмжээний хүрээнд Сайнцагаан сумын дөрвөн багийн малчин өрхийн төлөөлөлд өрхийн аюулгүй байдлыг хангах, өрхийн эрсдэлийг үнэлж бэлэн байдлын төлөвлөгөөг боловсруулах талаар зөвлөмж өгч “Малчин аранз”-ыг хүргэлээ.

Тус аранзыг өнгөрсөн өвөл, хаврын нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийж, “1998 нэг үеийнхэн” төрийн бус байгууллагынхан санаачлан Онцгой байдлын газарт хүлээлгэн өгч байсан юм. “Малчин аранз”-д үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу малчин өрхөд яаралтай үед хэрэглэгдэх гар чийдэн, анхны тусламжийн багц, дулаан баригч, нано хөнжил, дохионы пуужин, луужин зэрэг зүйлс багтсан.

Тус аранзны ач холбогдол, хэрэгцээ шаардлага чухал байгаа тул малчдад сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button