НИЙГЭМ

Алд гүүр бариулчихаад арзайлдан попрогсод

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумд, Орхон голын дээгүүр Онгоцтойн амны гүүр гэж модон гүүр байлаа. Түүнийг хэсэг дарга нар бетон болгож л дээ. Дарга нар ч юу байх вэ, гүйцэтгэгч нэг хувийн хэвшил, түүний хэдэн ажилчин. Төсөв нь иргэдийн халааснаас, татварын мөнгөнөөс гардаг юм хойно. Дарга нарын үүрэг, роль гэхсэх зүйл үгүй.

Гэвч олон сурталчлах болохоороо л тэд гоонж өмсөөд тууз хайчилдаг гэм биш зантай. Энэ удаад ч алдхан гүүр бариулчихаад арзайтлаа попорцгоож сууна. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж нарын хүмүүс харагдана. Хэчнээн олон дарга вэ.

Гүүр барьсан, бетон цутгасан ганц ажилчныг ч болов үг хэлүүлж, хөдөлмөрийг нь нийтэд таниулбал хавьгүй зүйд нийцэх сэн. Манай дарга нар ийм жижиг байхаасаа 21-р зуунд, 2021 онд ичиж амьдраасай.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-24 22:06

Гүүрийг барьсан ажилчдаасаа олон дарга нар ирчихсэн сууж байна. Хийхийг нь хэдэн ажилчид гүйцэтгэж, үр дүнг нь олон дарга нар хүртэж байх шив.

Зочин
Зочин
2021-09-26 20:15

САЙХАН ГҮҮР БАРИГДСАН БАЙНА. ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ. ХУЖИРТААС БАТ-ӨЛЗИЙ СУМЫН ТӨВ, УЛААН ЦУТГАЛАН ХҮРТЭЛ ЗАСМАЛ ТАВИМААР БАЙНА. БАЙГАЛИЙН САЙХАН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГ ТОМ ТӨВ ЮМ.

Холбоотой мэдээ

Back to top button