Д.Бауыржаны асуудлууд Засгийн газрын толгойн өвчин хэмжээнд очих уу

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан нь энэ сарын 15-нд буюу өнгөрсөн амралтын өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан гэх мэдээлэл цацагдсан.
Тэрбээр ослын талаар "Осол гарсан нь үнэн. Cогтуу байгаагүй. Дугуй хагарч, замын хажуу дахь жалга руу унасан. Биеийн байдал зүгээр" гэсэн хариултыг өгсөн юм.
Сүүлдээ тэрбээр ганцаараа явж байгаагүй. Араасаа дагуулж явсан машинд цагдаагийн бүрэлдэхүүн ирэхээс өмнө суугаад явсан гэх мэдээлэл цацагдсан юм.
Түүний хувьд асуудалд холбогдож байгаа анхны тохиолдол нь биш. Өмнө нь хэд хэдэн удаа хэвлэлийн бай болж байв.
2022 оны тавдугаар сард олон нийтийн газарт архи уугаад сууж байхдаа бусадтай маргалдан, эмэгтэй хүний биед халдлаа гэх утга бүхий бичлэг цацагдсан.
Харин тухайн бичлэгийг " эвлүүлэг бололтой. Зохион байгуулалттайгаар намайг харлуулж, гүтгэж байна" гэх тайлбар хэвлэлд өгч байв.
2020 оны сүүлээр ШӨХТГ-аас Баян-Өлгий аймагт Монгол хэлээр нэрлэгдээгүй Засаг захиргааны нэгж, гудамж байгаа эсэхэд хяналт хийжээ. Улмаар, Улаанхус, Дэлүүн, Сагсай сумдад шинээр баг байгуулахдаа Монгол Улсын Геодези зураг зүйн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан газар зүйн нэрийг нэрлэх, өөрчлөх, зөв бичих хэрэглэх, түүнд тавигдах шаардлагыг хангах талаарх заалтыг зөрчсөнөөс гадна шинээр байгуулсан багаа Улсын бүртгэлд казах нэрээр оруулсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 19 дүгээр зүйлд заасан “Хууль бусаар газар орны нэр өөрчлөх” гэмт хэрэг хэмээн шалгаж эхэлсэн байдаг.
Дээрх шийдвэрийг гаргасан нэр бүхий хүмүүс болох тухайн үед ИТХ-ын дарга асан, одоогийн аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Засаг даргын орлогч А.Камелият асан, Засаг даргын орлогч асан С.Хонаев, Аймгийн Улсын бүртгэлийн газрын дарга С.Арман нарын нэр бүхий хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллах дүгнэлт үйлдэн прокурорт шилжүүлсэн хэрэг одоо хүртэл таг чиг.
ИТХ-ын даргаар ажиллахаасаа өмнө буюу 2010 оны арванхоёрдугаар сард #21002417 дугаарт Эрүүгийн хуулийн 181.3 буюу “Зэвсэг хэрэглэн бусдын эрх ашигт халдаж танхайрсан”, 151.1 буюу “Санамсаргүй олдсон эд хөрөнгө завших” хэргүүдэд тус тус буруутгагдаж, Баян-Өлгийн сум дундын шүүхийн 56-аар тогтоолоор таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Харин 2011 оны долдугаар сарын 4-нд хэрэг нь тодорхойгүй шалтгаанаар хэрэгсэхгүй болж, хаагдсан байдаг.
Б.БЭХНЭМЭХ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Казах давархаараа гэцүү дээ
Күүүү энэг хүн чинь бараг өөрийнхөө үстэй толгойноос илүү асуудал тарчихсан хүн юм биш үү дээ, Сүүлдээ бүр учрыг нь олохоон байлаа
aihtaaar kazak baina shvvv bur dawarlaa gehed arai l dendvvv sanagdlaaa
Даварсаар даварсаар давагийн орон дээр гээ ч юм болж л дээ. Казакуудыг ер даврааж болохгүй аюултай
Их л том толгойтой хууль дүрэмэээ мэддэггүй хүн юмдаа өөрийн дураар нэршилүүд өөрчилж байдаг задарсан амьтан бэ