"Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн захирлаар МАХН-ын ЕНБД асан Г.Дугаржавыг томилжээ

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-ийн захирлаар Г.Дугаржавыг томилжээ. Тус компанийн ТУЗ өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хуралдаж, түүнийг томилох шийдвэрийг гаргасан байна. Харин өнөөдөр Г.Дугаржав ажлаа хүлээн авчээ.
Г.Дугаржав өдгөө МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зөвлөх статустай. Өмнө нь МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан намтартай юм. Тэр хөрөнгө орлогоо мэдүүлж байсан удаагүй юм байна.
Засгийн газрын шийдвэрээр "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн концессын гэрээг цуцалж, төрийн мэдэлд авсан нь дөрөвдүгээр сард юм. Улмаар ТӨБЗГ-ын дэд даргаар ажиллаж байсан А.Ариунболдыг захирлаар нь томилсон байдаг.
Г.Дугаржав нь МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсны хувьд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай ойрын хүн гэгддэг. Иймд МАН-ын МАХН-тай нэгдсэн тохирооны хүрээнд "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийг өгөх асуудал яригдсан гэдэг мэдээлэл бий юм.
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос Г.Дугаржавыг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн, АТГ-т шалгуулах хүсэлт өгөөд байгаа аж.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
tavtirgui etgeed dee. yaana daa yaana ene uls oron
ЭРДЭНЭТ ХӨТӨЛ ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРҮҮД УЛС ТӨРЧ ХУЛГАЙЧ НАРЫН ТОГЛООМНЫ ХӨЗӨР ЮМАА.ХАМУУДАА АПУ г ШОРОН ГАЛ ХАМ УДАХГҮЙ БОЛОХ МАНЬДАА ӨГЧИХӨӨЧ ТА НАРЫГ ШОРОНД АРХИ ПИАВААР ЭРГЭХЭЭ АМЛАЯ
МАХН-ын нэр барьсан ийм бааснууд яваад л байх юм аа. Баас Баас Баас