ЗГ-аар "Тавантолгой төмөр зам"-ыг татан буулгах асуудлыг хэлэлцэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Тавантолгой төмөр зам" ХХК-ийг татан буулгах асуудлыг хэлэлцэж байгаа аж.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 242 дугаар тогтоолын дагуу “Монголын төмөр зам” ТӨХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК хамтран Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилгоор “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг хамтран байгуулсан байдаг.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тус компанийг татан буулгахыг дэмжсэн гэх мэдээлэл байна. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэвлэлд өгсөн ярилцлагадаа "ТТЗ-ыг татан буулгаж байгаа нь төслийн оролцогч нэг талыг байхгүй болгож байгаа хэрэг. Улмаар төмөр замын бүтээн байгуулалт хэдэн жилдээ мухардах үндэс болно" хэмээн ярьсан нь уг мэдээлэлд нэгэн эш үндэс болж байгаа юм.
Бид энэ талаар эргэн мэдээлнэ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэнгэрт нэг нар газарт нэг төмөр зам байх ёстой
Таван толгой төмөр замын ажлыг гүйцэтгэсэн компаниудын төлбөрийг хэзээ хэн олгох вэ? Цалингаа авмаар байна.