УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Д.Амарбаясгалан: ЭТТ ХК-д зургаан сар онцгой дэглэм тогтоож, БЭТ-өөр Ж.Ганбатыг томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.

Тэрбээр “Засгийн газраас гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд 362-р тогтоолыг баталсан. Энэ хүрээнд ЭТТ ХК-д 560 сая, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 300 сая ам.долларын нөөц бүрдүүлэх үүрэг чиглэл өгөгдсөн байдаг. Бусад уул уурхайн компаниудад ч борлуулалтын төлбөрөө татан төвлөрүүлэх үүрэг өгсөн байдаг.

Үүнтэй холбогдуулан, төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа энэ үед ЭТТ ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож байна. Энэ хүрээнд тус компанийн үйл ажиллагааг сайжруулж, төлбөр тооцоог нэмэгдүүлэх үүрэг бүхий Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр /БЭТ/ Сангийн Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилж байна.

Онцгой дэглэм тогтоосон хугацаанд, бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат нь дараах эрх, үүргийг хүлээнэ:

-Бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх, шаардлагатай бол томилж, чөлөөлөх

-Хөдөлмөрийн болон технологийн журам тогтоож, зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх

-Ордоос ачих, тээвэрлэх, худалдан борлуулах бүх үе шатанд хяналт сайжруулах

-Хөрөнгө оруулалтад хамтарсан хяналт шалгалт хийж ЗГ-т танилцуулах

-Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх 362-р тогтоолыг хэрэгжүүлж ажиллах

-Онцгой дэглэмийн үр дүн, явц байдлыг сар бүр танилцуулах” гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

zov shde

Зочин
Зочин

ажлын амжилт хүсье

Зочин
Зочин

Nudeee olson tomilgoo bailaaaa

Зочин
Зочин

Demjij bna

Монгол
Монгол

Зөв хүн томилогджээ хүн нь нуруутай сүрхий шүү бас ч нээх савлуулахгүй, нягт ажиллаж чадна аа.

Холбоотой мэдээ

Back to top button