АТГ-аас “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн зарим албан тушаалтныг шалгаж эхэлжээ

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн тушаалаар өчигдөр "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд буй. Тэгвэл орой нь АТГ-аас тус компанийн байр, тэр дундаа Б.Ганхуягийн ажлын өрөөнд нэгжлэг хийсэн гэх мэдээлэл түгсэн юм.
АТГ-аас энэ талаар тодруулахад “ЭТТ ХК-ийн зарим албан тушаалтныг шалгаж байгаа нь үнэн” гэж хариуллаа. Харин нэгжлэг хийсэн эсэх тал дээр мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.
Одоогоор "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн бүх шатны удирдлагыг томилох бүрэн эрх нь Засгийн газарт олгогдоод буй. Учир нь Засгийн газарт бүрэн эрх олгох тухай хуулиар, тухайн байгууллагад онцгой дэглэм тогтоосон бол ийм бүрэн эрх хэрэгжүүлэх боломжтой болдог.
Мөн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат онцгой дэглэм тогтоосон хугацаанд "Эрдэнэс тавантолгой" ХК-д Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллахаар болсон юм.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв2
Шалгах хэрэгтэй
Demjij bna zuw shvvv sain shalgaarai
Хуулиан дээдэлж шударга байхыг хүсье
Шалгах нь зөв.
АТГ-ынхэн бүлэглэн багцалж шалгасаар...
Demjij bna shudraga hanah boltugai