Макс Жонсоныг залилсан "Засагчандмань майнз"-ийн хэрэг өнөөдөр шүүхэд шилжжээ

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон хэргүүдийг дэлгэнэ гэж өмнө нь мэдэгдэж байв. Өнөөдөр /2022.10.28/ тэрбээр хэвлэлийн бага хурал хийж, прокурорын зөвшөөрөлтэйгөөр анхаарал татах хэргүүдийг эзэн холбогдогчдыг нэр нууцлан зарласан юм.
Энэ хүрээнд Монгол Улсын иргэн Д.Буянтогтох нь Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсонтой бизнесийн хүрээнд хамтрахдаа залилсан хэргийн талаар мэдээлсэн.
Х.Нямбаатар энэ талаар "Макс Жонсон өчигдөр ч надтай уулзсан. Дэлгэр сумын нутаг дахь ордод хамтран ажиллахаар тохиролцож, Д.Буянтогтоход 19 сая ам.доллар бэлнээр өгч залилуулсан байдаг. Гэтэл Д.Буянтогтоход тавьсан хилийн хоригийг болиулсан. Түүнийг хилийн хоригоос гаргасан шүүгч Х одоо ажлаа хийж байгаа. Үүнийг Макс Жонсон мэдээд толгой сэгсэрч байгаа.
Д.Буянтогтох хилийн хоригоос суллагдаад маргааш нь БНСУ-аар дамжин АНУ руу гараад алга болсон. Хэрэгт холбогдох компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.Эрдэнэбатхаан болон нягтлантай нь холбоотой хэрэг өнөөдөр шүүхэд шилжиж байна. Д.Буянтогтохтой холбоотой өөр хэд хэдэн ч хэрэг бий. ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай хамаатан садан хүн" гэсэн байна.
Т.Эрдэнэбатхаан нь "Баянконстракшн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал. Энэ нь Д.Буянтогтохын тэргүүлдэг "Засагчандмань майнз" ХХК-ийн охин компани байсан бөгөөд Макс Жонсоноос татсан 19 сая ам.долларын нэг хэсгийг "Баянконстракшн" руу шилжүүлсэн байдаг.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ ялт үйлдэл УИХ-ын гишүүн гэгдэх Мөнхыаттай шууд холбоотой. түүний хадам ах нь шүүдээ тэр буянтогтох гэдэг нь. Мөнхбатын 300 м.кв орон сууцны мөнгө хаанаас бүрдсэнийг маш сайн нягтлахад зэс цухуйнадаа
найзыгаа муриад алга болжээ