О.Магнайгийн Ливан улсын иргэнийг залилсан хэрэг шүүх дээр гацжээ

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2022.10.28/ гадаадын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдсэн, залилсан, хилсээр гүтгэсэн, дээрэмдсэн 57 хэргийг танилцууллаа.
Эндээс зарим хэргийг эргэн сануулсны дотор ШӨХТГ-ын дарга асан О.Магнайд холбогдох хэргийг дурьдагдав.
Хэргийн товч агуулгын тухайд “Нийслэлийн газар зохион байгуулатын албаны удирдах албан тушаалтнууд нь ... газрын даргаар ажиллаж байсан "М"-ийн хамаарал бүхий этгээдэд Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт хууль бусаар эзэмших эрхийн гэрчилгээ олгож бусдад давуу байдал бий болгосон. Мөн М нь Ц ХХК-ийн хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч Ливан Улсын иргэн "МИ'-ийн эд хөрөнгийг шилжүүлэн авсны улмаас С ХХК-д их хэмжээний хохирол учруулсан” гэх хэрэг.
О.Магнайд холбогдох тус хэрэг өнөөдөр шүүхийн шатанд яваа юм байна.
Хэргийг тодорхойгоор эргэн сануулахад, Ливан улсын иргэн Мохамад Зухуэр Итаны дөрвөн тэрбум төгрөгийн үнэ бүхий 10 давхар байшинг О.Магнайгийн ээжид 724 сая төгрөгөөр үнэлэн хууль бусаар авч өгсөн гэх шүүхийн ажилтнуудад холбогдох хэрэг юм. 2020 оны наймдугаар сард Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж байсан ч өдгөө хүртэл таг чиг байгаа билээ.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
DARVAISAN ADGIIN SHAAR
ХОНОЦИЙН ХҮҮХЭД ШҮҮ ДЭЭ ЭНЭ МАНГАР БАЦААН УЛС ТӨРД ЭНИЙГ ХЭН Ч ДЭМЖЭЭГҮЙ НОХОЙ Ч ХУЦААГҮЙ ЮМ ШҮҮ.БУТАЧ ЗОЛБИН БАЦААН ДЭЭРЭМ ХИЙХ НЬ ЭНҮҮХЭНД ШҮҮ ШОРОНД ЯВУУЛ ЛИВАНЧУУДЫГ ЭНЭ ДАРВААН АМТ ГӨЛӨГ МЭДЭХГҮЙ Л БАЙНА ДАА ИНЭЭЖ БАЙГААД ӨТГӨНИЙГ НЬ ИДҮҮЛДГЭЭРЭЭ АЛДАРТАЙ УЛС ШҮҮ ДЭЭ ЭСВЭЛ ЭНЭ БУТЧИЙГ ЛИВАНД ӨГЧИХӨӨ
Өөдгүй өлөн хог чинь ээжтэйгээ цуг шоронгийн хадаас болж дээ.