Нийгэм мэдээ

Сэрэмжлүүлэг: Бие хамгаалах нулимс асгаруулагч, тоглодог хутганаас болж бусдад хохирол учирлаа

Дархан-Уул аймгийн "Оюуны ирээдүй" сургуулийн 12-р ангийн хоёр сурагч бие хамгаалах зорилгоор ашигладаг нулимс асгаруулагчийг их завсарлагааны үеэр цацсанаас болж 30 гаруй хүн эмнэлгийн тусламж авч байна.

Харин өмнө нь буюу арваннэгдүгээр сарын 3-ны өдөр 13-р сургуулийн сурагчид "Butterfly Knife" гэгддэг гартаа эргэлдүүлж тоглодог хутгаар нэгнийгээ зүсэж гэмтээсэн хэрэг гараад байгаа билээ.

Үүнээс харахад ЕБС-ийн сурагчид санамсар, болгоомжгүйгээс болж бие биендээ буюу бусдын эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэл бий болжээ.

Нулимс асгаруулагч цацсан хоёр сурагчийн нэг нь эмэгтэй. Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар, тухайн охины гэр бүлээс аюулгүй байдалд нь анхаарах үүднээс тус нулимс асгаруулагч хийг өгчээ. Харин "Butterfly Knife"-ийг хүүхдүүд сонирхож, худалдаж авдаг. Хүн гэмтээх эрсдэл бага, тоглох зориулалттай гэж боддог учраас эцэг эхчүүд төдийлөн хориг анхаарал тавьдаггүй.

Өөрөөр хэлбэл, анхаарал хайхрамжгүй байдлаас үүдэн, эрсдэл учрах нь бага гэж тооцдог хоёр ч зүйлээс шалтгаалж бусдын эрүүл мэндэд хохирол учирчээ. Иймд эцэг эхчүүд, асран хамгаалагчдад сэрэмжлүүлж байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зөнч
Зөнч

Тоглодог хутга?,наадахыг чинь хүйтэн зэвсэг гэдэг л юм даа,тэгвэл тоглодог хутга учраас хүн хутгалах нь байтугай алж болох нь ээ.Уучлаарай тоглоом тоотой нь дээр гэдэг. Мэдэн будилж хариуцлагаас зугтаалгах арга уу

Ardhvv
Ardhvv

haana um bicheed dvvrtsen bga um

Ardhvv
Ardhvv

ene togoldo hutga bishee naiz naraa:ene hvmvvst chin togoldog hutga baidag gedgiig odool sonsoj bna bitgii teneg hvn huurch baiga um shig aashil ene bolohgvi zvil geed hvvhedde oilguulaad uursduu uuchlal guichahch chadahgvi bga umu

Өвөө
Өвөө

Террор гэж үүнийг олон улсад нэрлэдэг, энэ эрх нь дэндсэн хүүхдүүдийг яана даа байз!

Лхагва
Лхагва

Тоглоом нь шоглоом болох бий дээ. Хүүхдэд бие хамгаалах хэрэгсэл авч өгч болно. Түүнийг гэмгүй хүний биед хохирол учруулж болохгүй гэдгийг сайн ойлгуулах хэрэгтэй. Хохиролыг эцэг эх нь төл.

Иргэн
Иргэн

Эцэг эхчүүд хүүхдийн сэтгэл санаанд юу нөлөөлдөг вэ гэдгийг бодох хэрэгтэй Бүүр багаас нь буу сэлэм гэх мэт тоглоомоор тоглуулж хүчирхийлэлд сургадаг Энийг бодож үздэг эцэг эхчүүд хүүхэддээ тоглоом мөн үзэж харах зүйлийг зөв сонгодог. Хүүхэд бүгд ухаалаг зөв хүмүүжилтэй бол сургуулийн орчин хичнээн сайхан байх болоо?! Энэ суурь хүмүүжил гэрт нь олгогдох ёстой шүү Сургууль багш нар гэрийн хүмүүжилд нөлөөлөх ёсгүй эвдэх эрх ч байхгүй шүү

Холбоотой мэдээ

Back to top button