Нийгэм мэдээ

“Худалч” дарга: Агаарын чанар өмнөх оныхоос сайжраагүй

Өвөл болж, Улаанбаатарын амин асуудал болох утаа “үнэртэж” эхэллээ.

Шахмал түлшний чанар муудсан уу, Нийслэлд оршин суугчдын тоо нэмэгдсэн үү, ямартай ч энэ жил илүү их утаатай байна гэж үзэж буйгаа олон нийт ярих болоод буй.

Тэгвэл Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал iToim.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Утааг үнэрээр хэмждэггүй, чанарын индекс өмнөх оны мөн үеэс сайжирсан” хэмээн дурдсан.

Ингээд долоо хоногийн агаарын чанарын индексийг эш татахдаа:

  • Хүхэрлэг хий
  • PM 10 тоосонцор
  • PM 2.5 тоосонцор
  • Азотын ислийг тус тус өнгөрөгч оны мөн үеэс буурсан гэж ярьсан байна.

Гэвч, хамгийн сүүлд шинэчлэгдсэн статистикийг харвал буурсан үзүүлэлт ажиглагдахгүй байгаа юм.

Тодруулбал: Азотын давхар исэл, PM 2.5 тоосонцор, нүүрстөрөгчийн давхар ислийн үзүүлэлт өнгөрөгч оны мөн үеэс тус тус өсжээ. Харин түүний ярилцлага өгөх үедээ эш татсан хугацаанд хамаарах /2022.11.14-2022.11.13/ статистикийг харвал таарч байна.

Ингэхээр тогтмол бус хэлбэлзэж буй үзүүлэлтийг, тэр тусмаа хүйтний эрч улам чангарч байгаа үед эш татаад “Агаарын чанар сайжирч байгаа” хэмээсэн нь үндэслэл муутай. Түүнчлэн, “Агаарын чанар өмнөх оныхоос сайн байгаа” гэж хэлсэн ойлголтыг нь худал гэж няцаах ч боломжтой байна.

Өргөн хүрээндээ, өмнөх долоо хоног бүрийн статистикийг дунджилж үзвэл агаарын чанарын индекс сайжирсан гэсэн үр дүн харагдахааргүй байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-21 15:30

Гараж буулгахаас өөр ажил хийж чаддаггүй хотын дарга Сумьяабузар гэх бөх байгаа цаг хотын агаар хөрсний бохирдол муу байх нь гарцаагүй. Энэ бөхийг хурдан ######уулар хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-11-21 15:43

Ха ха энэ утсан хүүхэлдэй

Зочин
Зочин
2022-11-21 15:44

яг үнэн сайжраагүй

далай
далай
2022-11-21 15:47

өнгөрсөн хугацаанд сайхан хүйтэрсэнгүй агаар бохирдсонгүй

Зочин
Зочин
2022-11-22 00:35

За хот хэзээ мундаг байсын хөдөөнийхөн бөөнөөрөө орж ирж т##хиж архидаж, таксид явж,худ##дагч хийж хотод орох л газар нүх бүрийг бөглөж байхад хот яаж сайхан болдог юм. Хавар болохоор хөдөөрүүгээ явж зун намар хөдөөнөө очиж жаргаж архидаж байгаад л өвөл болонгуут засгаас өвс тоос идэш тэжээл тусламж нэхээд сурчихсан ХӨДӨӨНИЙ ХУЛГАЙЧУУДЫГ ######УУЛААГҮЙ БАЙХАД УТАА,ТҮГЖРЭЛ 2 БУУРГА ГЭЖ НОХОЙН ЖОГОРХОЙ БАЙЛГҮЙДЭЭ ТАМИНЭЭЭ. ХАМАГ.УЧИР ХӨДӨӨНИӨХНИЙГ ХОТРУУ ОРУУЛЖ ӨВӨЛЖҮҮЛЭХГҮЙ БАЙХ Л АРГА ХЭМЖЭЭ АВАХ НЬ ХАМГИЙН ГОЛ АЖИЛ ШҮҮ

ЗОЧИН
ЗОЧИН
2022-11-22 00:42

СУМЪЯАБАЗАР ДАРГА УУЛ НЬ МАШ ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАХ САНАЛ ОРУУЛСАН ШҮҮДЭЭ.ХӨДӨӨНИЙХНИЙГ ХОТРУУ 2027 ОН ХҮРТЭЛ ХОТРУУ ОРУУЛАХГҮЙ ОРСОН Ч ӨНДӨР ТАТВАР.АВНА ГЭХЭД НИТ- ийн ХУРЛЫН ЮУ Ч МЭДЭХГҮЙ ХУЛГАЙЧУУД ХҮНИЙ ЭРХ МЭР ГЭЭД ХУЦААД БОЛИУЛСАН НИЙСЛЭЛЧҮҮД ХҮН БИШ ЮМУУ ЖИНХЭНЭ МАЛНУУД НИТийн хур##д байнаа .Хотын бидний хүүхдүүд хорт утаанд хордох ёстой ЮМ ШИГ ЗАГНАЖ БАЙДАГ ШҮҮБОДОХООС ДУРГҮЙ ХҮРЧ БАЙНА.СҮХБААТАР ТА ЗҮГЭЭР Л БОЛЬЧИХООХАР ТӨВӨГ СУМЪЯАБАЗАР ӨӨРӨӨ ЧАДНА

Холбоотой мэдээ

Back to top button