“Синдералла” эмнэлэг: Манайд филлер шахуулж хараагүй болсон гэх мэдээлэлд гайхаад сууж байна

Энэ оны аравдугаар сарын 25-ны өдөр 36 настай эмэгтэй “Синдерелла” эмнэлэгт филлер тариа тариулснаас нүд нь сохорч, хараагаа алдсан талаарх мэдээлэл tsahiur.mn сайтад гарсан.
Уг мэдээлэлд “Герман улсад амьдарч байгаад ирсэн, 36 настай иргэн Синдерелла эмнэлэгт бүтэн нүүрний филлер тарилга хийлгүүлсэн ба энэ үеэр иргэний нүд хараагаа алджээ. Хохирогч “З” хараатай үлдсэн нүдээ хамгаалж үлдэх, эрүүл мэндийн бусад хор хохирол учрахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Герман улс руу яаралтай явсан” гэжээ.
Тэгвэл бид энэ мэдээлэлтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас шалгалтын ажил явуулж байгаа эсэх талаар тодруулахад “иргэний гомдол мэдээллийг дагуу шалгаж байна. Прокурорын зөвшөөрөлтэйгөөр дэлгэрэнгүй мэдээллийг өгнө. Филлер шахуулснаас болсон эсэхийг шалгаж байж тогтооно” гэв.
Харин “Синдералла” эмнэлгээс тодруулахад “Манайд ийм яриа ерөөсөө орж ирээгүй. Бид яг үнэндээ өөрсдөө ч гайхаад сууж байна” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Emnelegt hevted taria tariulj neg dogolon bollo
мэдээ мэдээлэл устгуулаагүй худ�##� юм бол гайхаад сууж бмааргүй юм нэр төрд х�##�дсан гэж гомдол гаргаж мэдэгдэл хийгээч