Нийгэм мэдээ

Ирэх долоо хоногийн цаг агаар: Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Маргааш буюу энэ сарын 5-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 6-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, энэ сарын 7-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно.

Салхи ирэх долоо хоногийн Мягмар гараг буюу энэ сарын 6-нд говь, талын нутгаар, энэ сарын 7, 8-нд говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус хүйтэн, өдөртөө 25-30 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус хүйтэн, өдөртөө 17-22 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button