Нийгэм мэдээ

Хуулийн заалт: Цагдаа нар төрийн гурван өндөрлөгийг яагаад хамгаалж байгаа вэ

Их тэнгэрийн аманд жагсагч нар цугларч, цагдаа нарын хамгаалалттай тулаад байна.

Олон нийтийн зүгээс цагдаа нарыг "Хулгайчдаа хамгаалж зогсохоо боль, биднийг нэвтрүүл" гэсэн шаардлага тавьж буйг бидний шууд дамжуулалтаар үзэх боломжтой.

Харин төрийн гурван өндөрлөг иргэдийг битгий нэвтрүүл гэсэн үүрэг өгсөн учраас цагдаа нар хамгаалалтад гарсан уу, эсвэл ерөнхий хууль журмаа биелүүлж, ажил үүргээ гүйцэтгэж байна уу гэдэг нь анхаарал татах юм.

Тэгвэл энэ тухай Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд зааж өгчээ.

Хуулийн заалтууд: Эмх замбараагүй байдал үүсэж болзошгүй бол хамгаалалтын хүч нэмэгдүүлнэ

Уг хуулийн зургадугаар зүйлд: Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нь төрийн тусгай хамгаалалтад байна гэж заасан байна.

Мөн наймдугаар зүйлд: Тэдний амьдарч буй орон сууц, байрлаж буй зочид буудлыг тусгай хамгаалалтад авахаар тусгажээ. Мөн төрийн хамгаалалтын эрх бүхий албан хаагчаас бусад хүнийг ийш зөвшөөрөлгүй нэвтрэхийг хориглосон байна.

Харин есдүгээр зүйлд: Төрийн тусгай хамгаалалт нь зурван зэрэглэлтэй байх бөгөөд төрийн гурван өндөрлөг нь нэгдүгээр зэргийн хамгаалалтад байхыг заажээ.

Арваннэгдүгээр зүйлд: Хамгаалуулагчийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор явган зорчигч, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг шаардлагатай тохиолдолд түр зогсоох, чиглэлийг өөрчлүүлэх эрх холбогдох албан тушаалтад олгогддог байна.

Арван есдүгээр зүйлд: Нийтийн эмх замбараагүй байдал үүссэн буюу үүсч болзошгүй бодитой нөхцөлд төрийн тусгай хамгаалалтад хүч нэмэгдүүлж хамтран ажиллана гэж тусгасан.

Энэ хуулийг зөрчсөн буюу тусгай хамгаалалтыг хүчээр нэвтэрсэн иргэн Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээдэг байна.

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуультай энд дарж танилцана уу.

Хуулийг зөрчвөл 50,000-500,000 хүртэлх төгрөгөөр торгоно

Харин Зөрчлийн хуулийн 15.15 дугаар зүйл, "Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль зөрчих" хэсэгт:

1.Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиар хориглосон журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ. Энэ нь 50 мянгаас 500 мянган төгрөг хүртэлх дүнгээр торгоно гэсэн үг юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-04 18:50

Энэ цагдаа нар энд ингэж очих хэрэггүй шүү дээ ард иргэдтэйгээ нэгдэх хэрэгтэй даанч чадахгүй юм даа яагаад иым байна ажил амьдр�##�гүй болно гэж айсан юмуу бүгдээрээ очихгүй байхадл болно доо эд нар тийм ханг�##�уун амьдраад байгаа юм байхдаа

Зочин
Зочин
2022-12-04 18:59
Reply to  Зочин

Тэгээд Цогт хун тайжийн ордонд ордог шиг юм болгох уу

Зочин
Зочин
2022-12-04 18:51

tsagdaa nar vvrgee l biylvvlne shvv dee oor yaadag yum

Зочин
Зочин
2022-12-04 18:56

Эргүү ацнуудын тэмцэх гэж юу байдын Сонгуулиар сонголтоо зөв хий д�##�д орсон ацнууд

Зочин
Зочин
2022-12-04 19:13

Хүрэлсүх ийн томилсон хүмүүс хулгай хийсэн, Оюун Эрдэнэ дарга огт хамаагүй

Зочин
Зочин
2022-12-04 20:16

ТӨРИЙН ТЭРГҮҮНҮҮДЭЭ ХАМГААЛАХГҮЙ ЯАХ ВЭ ТЭД САЙХАНБИЛЭГ ШИГ ХУЛГАЙЧ БИШ ЗӨВ БУРУУГ ЯЛГАХГҮЙ ЖАГСААД БАЙГАА ЮМ БИШҮҮ

Зочин
Зочин
2022-12-04 21:03

Огцор

Зочин
Зочин
2022-12-04 21:29

Ёс ёмбогор төр төмбөгөр

Зочин
Зочин
2022-12-05 10:46

төрт ёс гэж хэзээ ч байх ёстой эзэн Чингэсийн үеэс ирсэн энэ хууль журмыг хэн ч зөрчих ёсгүй шүү хэн нэг нь дураар авирлах хэзээ ч байж болохгүй

Зочин
Зочин
2022-12-05 11:15

ЭНЭ МУУСАЙН ЦАГДААГУУД ЧИНЬ ДУРААРАА ИРЭЭД ЗОГСООГҮЙ ТЭР ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ Ч ГЭЖ ДЭЭ ГУРВАН АЛИАЛАГЧ НАР ҮҮРЭГ ӨГӨХГҮЙ ЮУ? ДАРГА НАР НЬ ОЧООД ХАМГААЛ ГӨЛӨГНҮҮДЭЭ АЛНА ШҮҮ МИНИЙ САЙХАН ДАРГА НАРЫН ТУХЫГ АЛДУУЛААД ҮЗЭЭРЭЙ МИНИЙ ХӨӨРХӨНӨӨ ДАРГА НАР ДУЛААН ХӨНЖИЛДӨӨ БАВАА ШАВААГАА ХИЙГЭЭД ХЭВТЭЖ БАЙГ ТА НАР НОМООХООН ЗОГС ЧАНГА Ч АМЬСГАЛЖ БОЛОХГҮЙ ГЭХЭД ТИЙМ МЭДЛЭЭ ГҮЙЦЭТГЭЕ ИНГЭЭД Л БОЛОО ЦАГДАА НАР ТӨРИЙН ФОРМОО ТАЙЛЧИХВАЛ АДИЛХАН Л ЭГЭЛ АРДЫН ХҮҮХДҮҮД ДААНЧ ЭРИЙН МУУ ЦАГДАА НАР ЭМИЙН МУУ ЯНХАН ГЭДЭГ БАЙХАА ХАРАМСАМААР

Холбоотой мэдээ

Back to top button