Улс төрийн мэдээ

Эрх баригчдад өгөх мессеж: Иргэд энэ удаад гэрийн тань ҮҮДИЙГ ТОГШИВ

Жагсаал зөвхөн төв талбайд өрнөөд өнгөрөх бус, Их тэнгэрийн аманд, төрийн гурван өндөрлөгийн босгонд хүрдэг болжээ.

Нүүрсний хулгайн асуудал ил мэдээлэгдсэнээс хойш өнгөрсөн хугацаанд инфляц, үнийн өсөлтийн хүнд дарамтад удаан тэссэн иргэд дахин нэг удаа тэсэрлээ. Тэд өчигдөр төв талбайд 11.00 цагаас эхлэн жагсаж, орой нь Их тэнгэрийн аманд очив. Тэнд цагдаагийн хамгаалалт гарсан. Цагдаа нарын бамбайтай иргэд нүүр тулж, 2-3 цаг эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

Жагсагчдын тавьж буй шаардлага урьд өмнөхөөс төдийлөн ялгарах зүйл багатай байлаа. Зарим нь Засгийн газар огцрохыг, зарим нь тогтолцоо өөрчлөхийг, зарим нь нүүрсний хулгайг ил тод болгохыг шаардаж байв. Өөрөөр хэлбэл, нэгдмэл зохион байгуулалтгүй, хүрэх цэг нь тодорхой бус хэлбэр энэ удаад мөн адил ажиглагдлаа.

Харин жагсаал дунд оройлдог нам, улс төрийн хүчнүүд болон сошиал нөлөөлөгчид байсангүй. Энэ утгаараа арай цэвэр, эрүүл дүр зураг харагдсан. Тэд жагсагчдын шаардлагыг хайрцаглаж, өөр өөрсдийн мэдээлэл түгээх хэрэгслээр цацдаг учраас органик зорилго бүдгэрэх сул талтай байдаг. Энэ удаа тэд байсангүй, иргэд, залуус бас малчид жагслаа.

Мөн Их тэнгэрийн аманд очиж, шууд төрийн гурван өндөрлөгийн гэрийн үүдийг тогшсон нь онцлог байв. Өөрөөр хэлбэл иргэд зүгээр л төв талбай дээрээ жагсахыг бус, эздэд нь хүрч очихыг хүссэн нь хүчтэй шаардлага, эрмэлзэлтэй байгааг илтгэнэ. Хэрэв илүү том хэмжээний жагсаал болбол, тэд илүү хүчтэй, илүү дүрмийн бус аргыг сонгох дүр зураг ажиглагдав.

Мэдээж мэдлэг, мэдээлэл багатай иргэдийн ерөнхий суурь төрх ч харагдсан. Хөндөн тавьж буй нүүрсний хулгай, гадаадын хөрөнгө оруулалтыг зогсоох зэрэг асуудлууд нь ихээхэн гүн агуулгатай, үүн дээр өнөөгийн Засгийн газар урьд байгаагүйгээс шинэ өнгө төрхөөр ажиллааж байгаа онцлогтой. Харин бүхэл агуулгаараа, иргэд огт тайван, жаргалтай биш байна. Тэд эрх баригчдаас хариуцлага нэхээд, илүү олноор босож ирэхэд бэлэн байгаа нь энэ үйл явдлаас харагдлаа.

Харин эрх баригчид таг чиг байв.

Их тэнгэрийн аман дахь цагдаа нарын хамгаалалт дундаас нэгэн энгийн хувцастай иргэн гарч ирээд, манай сэтгүүлчийн биед халдаж, камерыг нь булаах оролдлого хийв. Тэгээд буцаад цагдаа нарын дунд оров. Үүнээс жагсаалыг болиулах, тараахын тулд эхлээд хэвлэл мэдээллийн "амыг барих" талаар төлөвлөж байв уу хэмээн хардаж ч болохоор байлаа. Ямартай ч Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиа хэрэгжүүлэн, нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалттай бүсийг хамгаалж, ажил үүргээ биелүүлж буй цагдаа нарыг жагсагчид оройн 20.00 цагийн үед орхисон.

Жагсаал хэт экстрем болбол бас осолтой, далимдуулж улс төрийн ямар ч шийдвэр гарч магадгүй. Нөгөө талд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар унавал тоглолт хийхээр төлөвлөгөөгөө зурсан улс төрийн бүлэглэл ч бий гэдгийг санууштай.

Өнөөдөр жагсаал үргэлжилнэ, зарим иргэд ажил хаяна. Жагсагчид шаардлагаа илүү нарийсгаж, тодорхой зүйл заалт руу базаж, бодит өөрчлөлт нэхээсэй. Түүнд нь эрх баригчид ардчилсан нийгмийн онцлогийг илэрхийлж, дорвитой, шууд өөрчлөлт хийгээсэй.

Хамгийн гол нь албан тушаал, эрх мэдэл мөнх бус гэдгийг, иргэд нь туйлдсаар буй гэдгийг нэг эргэн санаж, мөнхийн мэт хийрхлээ эргэж хараасай.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-05 09:39

Ард түмнийг аргагүйл улны хүмүүс гэж үздэг доромжилдог юм баына үнэхээр муухай сэтгэлгүй хүмүүс юмаа ард түмэн үнэхээр гомдолтой байнаамаргааш гарч ирж уулзахгүй бол ёстой хатуу ярина даа

Зочин
Зочин
2022-12-05 09:39

Ёстой гэрийн үүдийг тогшоод буцлаа гарч ирж үгээ хэлээрэй 76 с нэгэнч гарч ирж түмэнтэй жагссангүй дэ

Зочин
Зочин
2022-12-05 09:39

Цагдаа нар иргэдийнхээ т�##�д нэгдэх хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-12-05 09:40

Talbain yag urdhan tald Ochirbat hulgaichiin tansag house bdg

Зочин
Зочин
2022-12-05 09:40

Мундаг байлаа

Зочин
Зочин
2022-12-05 10:11

Talbain yag urdhan tald Ochirbat hulgaichiin tansag house bdg

Зочин
Зочин
2022-12-05 11:00

МУУСАЙН ЦАГДААНЦАРУУДАА МӨРДӨСӨӨ ХУУ ТАТАЖ ХАЯАД ЖАГСАГЧИДТАЙ НИЙЛЭЭЧ МАЛНУУДАА ДЭЭД ДАРГА НАРЫХАА УЛЫГ ДОЛООЖ ҮРГЭЛЖ ДАРАМТЛУУЛЖ ЖИРИЙН ИРГЭД РҮҮГЭЭ АРСЛАН БАРС ШИГ АРХИРААД БАЙГАА ЧИНЬ САЙХАН УУ? ХАМГИЙН ЦАЛИН БАГАТАЙ МАШ ИХ АЖЛЫН БАЙРНЫ ДАРАМТ ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ХҮМҮҮС БОЛ ЦАГДААНЦАРУУД БӨЛГӨӨ ХУВЦАС ТАВЬЖ ӨГДӨГГҮЙ БОЛ БООВОО УНЖУУЛААД ГҮЙХ НЬ ХОЛОГ ШҮҮ ДЭЭ ТА НАР

Хүн чанар хэцүү үед илэрдэг
Хүн чанар хэцүү үед илэрдэг
2022-12-05 12:37

Хааны �##�ба ээлжтэй гэдэг... Хэзээ нэгэн цагт энгийн иргэний журмаар амьдрах л байх. Олны дунд онцгойрохгүй, бас төрийн зүг хараа ширтээстэй, ийм шийдвэрийг тэгж гаргахгүй яаав гээд ард түмнээсээ тасрахаараа ш�##�дан болохоо мэдрэх байлгүй. Ард түмэн Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Баттулга нарыг элэгсэг дотноор хүрээлж хүлээн авдаг бхад Очирбат, Багабандь нарт тийм ээлтэй бдаг бил үү??? Анзаарч нэг хараарай...

Холбоотой мэдээ

Back to top button