Улс төрийн мэдээ

Маргааш Я.Содбаатарыг МАН-ын генсек болгох эсэхийг хэлэлцэнэ

МАН-ын Бага хурал маргааш буюу арванхоёрдугаар сарын 6-нд, 10.00 цагаас хуралдахаар товлогдоод буй. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнөөдөр мэдээлэл өгөхдөө, "Жагсаал цуглаантай холбоотойгоор Бага хурлын тов хойшлохгүй" хэмээсэн юм.

Бага хурлаар хэлэлцэх онцлох асуудлуудын нэгд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг тодорхой болгох бичигдэж буй.

Учир нь генсек Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын даргаар томилогдсон.

Атал МАН-ын дүрэмд генсекийг өөр албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглодог.

Иймд нэг бол МАН дүрэмдээ өөрчлөлт оруулж, Д.Амарбаясгаланг үлдээх, эсвэл өөр хүнийг генсекээр сонгох гэсэн хоёр хувилбар байгаа юм.

Тэгэхээр маргааш болох Бага хурлаар юун түрүүнд энэ асуудал хэрхэн шийдэгдэх нь хүлээлт болж байна. Үүнээс гадна МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дэвшүүлсэн бодлогуудын хэрэгжилтийн тайланг сонсох, Хөгжлийн банкны асуудалд холбогдсон гишүүддээ хариуцлага тооцох зэрэг албан бус мэдээллүүд яригдаж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-05 14:01

Нүүрсчдээ бариарай. Мөнгө өгөөрэй.

Зочин
Зочин
2022-12-05 14:01

Sodbaatar yaj chadah yum Hurelsuhin buuni nohoi

Зочин
Зочин
2022-12-05 14:01

Ждү чинь гэдгийг ард түмэн мартсан байхдаа

Зочин
Зочин
2022-12-05 14:33

За Хүрэлсүх, Оюук хоёрын хэн нь хүчтэй байгааг энэ томилгоо л харуулж дээ.

Зочин
Зочин
2022-12-05 14:42

Амарсайхан үргэлжлүүлээ

сонгогч
сонгогч
2022-12-05 15:50

ЖДУчин болбол МАН-д хэн итгэж сонгууль өгөх юм, чадваргүй хүн, МАН-д олон боловсон хүчинтэй, нэг �##�даа гаргаж буугаад, хэд хоноод буцаад өөр ажилд дэвшээд явдаг ийм хачин нөхөр яаж чадах юм

Зочин
Зочин
2022-12-05 15:50

Хүрэлсүх огцор

Зочин
Зочин
2022-12-05 16:07

Амарбаясг�##�ан Содбаатар 2-н ЖДҮ-г мартуулахын тулд энэ нүүрс гээд нэг юм гаргаад ирсэн юм биш биз. ЖДҮ-г мартаж болохгүй шүү. Бизнесийнхний боломжийг хулгайлсан 2 хулгайчдаа хариуцлага тооц

zocin
zocin
2022-12-05 19:35

Түй Говь-Алтайн хужааг Өвөрхангайн хужаагаар

Холбоотой мэдээ

Back to top button