Улс төрийн мэдээ

Нүүрсний асуудлаар Д.Бат-Эрдэнэ, Р.Сэддорж нарыг шалгаж эхэлжээ

Нүүрсний хулгайн асуудлыг Засгийн газар өөрөө шүгэл үлээсэн ч тодорхой мэдээлэл ил болоогүй хэвээр байгаа нь олон нийтийн бухимдлыг төрүүлж буй. Иргэд ч жагсахдаа "Нүүрсний хулгайчдын нэрийг зарла, ил болго" хэмээн шаардаж байна.

Тэгвэл өнөөдөр цаг үеийн асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгөхдөө "Жижиг Тавантолгой буюу "Тавантолгой" ХК-д хувьцаа эзэмшдэг нэр бүхий УИХ-ын гишүүн энэ асуудлаар шалгуулж буй. Мөн Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж ч шалгуулж байгаа талаар өнөөдөр мэдээлэл өгсөн" гэж ярилаа.

Үүгээр Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж шалгуулж байгаа нь тодорхой болов. Тэр "Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.

Харин нэр бүхий УИХ-ын гишүүн нь Д.Бат-Эрдэнэ байх боломжтой юм. Тэрбээр "Тавантолгой" ХК-ийн 20 орчим хувийг эзэмшдэг. Өөрийн “Ажнай корпораци” ХХК болон ээж Д.Хуушаанаараа дамжуулан “Тавантолгой транс” ХХК-д ч хувь эзэмшдэг билээ. "Ажнай" хочтой Д.Бат-Эрдэнэ нүүрсний асуудал хөвөрснөөс хойш хамгийн хүчтэй нэр холбогдож буй улс төрч юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
2022-12-05 15:05

ЭНЭ АЖНАЙ НҮҮРСНИЙ МӨНГӨӨР НҮХТ АМРАЛТЫН ГАЗРЫГ, САВХИН ЭДЛЭЛИЙН ҮЙЛДВЭРИЙН БАРИЛГА ГЭЭД ОЛОН ТӨРИЙН ӨМЧИЙГ ЛУВАРДСАН ГЭСЭН ЯРИА БАЙДАГ. ЛАВ АВСАН.

сонгогч
сонгогч
2022-12-05 15:54
Reply to  ЗОЧИН

Чингэс буудлыг авсан, Өмнөговийнхонд сонгуулиар гарч ирсэнийхээ дараа бүгдэд нь нэг нэг сая төгрөг өгдөг, мөнгөө авна аа гээд аймгийн иргэд ярьж байсан, бүгд мөнгөө авсан гэсэн, хамгийн түрүүнд ш�##�гах ёстой

Зочин
Зочин
2022-12-05 16:50

онгоц ыас авсан муухай царайлаад чимээгүй явдаг хүмүүс хамгийн аюултай ддаа

Зочин
Зочин
2022-12-05 17:09

Бат-Эрдэнэ маш их мэдэж бгаа хүн дээ. Жинхэнэ төрөөс төрсөн тэрбумтан буюу олигарх

Зочин
Зочин
2022-12-05 19:52

M#luud, xezeed bna.

Холбоотой мэдээ

Back to top button