Улс төрийн мэдээ

Г.Занданшатар: Нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол хийхийг захирамжиллаа

Төв талбай дахь иргэдийн жагсаал хурцадмал байдалд шилжлээ. Иргэдийн нийтлэг тавьж буй шаардлагын дотор нүүрсний хулгайд холбогдох этгээдүүдийн нэрийг ил зарлах, хариуцлага тооцох багтаж байгаа юм.

Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар дөнгөж сая эл асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах захирамж гаргалаа.

Тэрбээр "Нүүрсний асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг яаралтай зохион байгуулах хэрэгтэй байна. Ард иргэдийн оролцоо, дэмжлэгтэйгээр энэ асуудлыг мухарлах нь зүйтэй. Холбогдох хуулиудад заасны дагуу, УИХ-ын гишүүд нь ард түмний элч төлөөлөгч болохын үүднээс нийтийн эрх ашигт нийцсэн энэ асуудлыг хянан шалгая.

Төр, ард түмний баялгаас хэнбугай ч хуулийн хатуу цээрлэлт хүртэх ёстой.

Нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах захирамжийг энэ хүрээнд гаргаж байна. Энэ асуудлаар УИХ-ын ажлын хэсэг байгууллаа.

Ажлын хэсэгт:

  • УИХ-ын гишүүн Г.Ганболд
  • УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
  • УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин
  • УИХ-ын гишүүн С.Одонтуяа
  • УИХ-ын гишүүн П.Цэрэнпунцаг
  • УИХ-ын гишүүн Т.Доржханд
  • УИХ-ын гишүүн Б.Бейсен
  • УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар багтана.

Ард түмнийхээ талд байж, энэ асуудлыг хатуу цэгцлэх  хэрэгтэй. Залуус мэдээллийг нээлттэй ил тод байлгах шаардлага таж байгааг дэмжих ёстой" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
12 сар 5, 2022 16:46

Baahan nuurs gargaad bgaa yagaad ornoos garahgui bgaa ym huvi uurhaitai beznis hiideg humuus ni uurhai avaad bayajsan dandaa uurhaitai turd bgaa humuust uurhai olddod

Zochin
Zochin
12 сар 5, 2022 16:48

On onoor ni gargaarai suulin 10 jiliin nuursnii hulgaigaa chadahgui bol ard tumnees oruulaad nuursiin boduulmaar

Зочин
Зочин
12 сар 5, 2022 16:56

Хэн хэнээс мэдээлэл авах нь чух�##� байх даа

Зочин
Зочин
12 сар 5, 2022 17:36

Хүүк Мөнхбат хоёр нүүрсны хулгай гээд ил цагаан их хур�##� дээр хэрэлдээд байсан даа

Зочин
Зочин
12 сар 5, 2022 17:54

Оюун Эрдэнийг �######�уулах Хүүк ажиллагаа

Зочин
Зочин
12 сар 5, 2022 19:48

Xulgaich,xulgaichaa barij ugux uu?

Иргэн
Иргэн
12 сар 6, 2022 00:13

Сү.Батболд гэдэг хулгайчаа эрүү үүсгэж ш�##�га.Сангийн сайд Жавхланд эрүү үүсгэж ш�##�га. Та нарын нүгэл арвин их бий шүү.

Холбоотой мэдээ

Back to top button