Нийгэм мэдээ

НЭМГ: Төв талбайд түргэн тусламжийн найман баг ажиллаж байна

Төв талбайн жагсаалтай холбоотойгоор Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас Сүхбаатарын талбайд эмнэлгийн гурван баг газар дээр нь, шаардлагатай тохиолдолд 30 минутад ажиллах найман баг бэлэн байна.

Үндсэн тусламжаар 103-ын дуудлагад 48 баг үйлчилж байна.

Төв талбайн яаралтай тусламжийн дуудлагаар,

  • 22 настай, эмэгтэй А-д үзлэг хийж, биеийн байдал хэвийн тул зөвлөгөө өгсөн.
  • 18 настай, эмэгтэй Н-ийн хөл гэмтсэн тул ГССҮТ-д хүргэсэн.
  • 18 настай, эмэгтэй М ухаан алдсан тул Чингэлтэй дүүргийн эмнэлэгт хүргэсэн.
  • 32 настай, эрэгтэй Г баруун шууны зөөлөн эдийн гэмтэл авсан, зөвлөгөө өгсөн.
  • 32 настай, эрэгтэй М хумс хугарсан.
  • 30 настай, эрэгтэй Х цээжний зөөлөн эдийн гэмтэл авсан. Үзлэг хийж, зөвлөгөө өгсөн.
  • 16 настай, эрэгтэй Т хөл гэмтсэн. Гуяны дотор холбоос сунасан тул тусламж үзүүлсэн.
  • 29 настай, эрэгтэй О даралт ихэссэн. Тусламж үзүүлсэн.

Ордноос гарч ирсэн эмнэлгийн (УХТЭ) машинд зүүгдэж гэмтсэн иргэнийг ГССҮТ-д тээвэрлэн хүргэж өгсөн гэсэн мэдээллийг НЭМГ-аас өглөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button