Улс төрийн мэдээ

Х.Нямбаатар: Хуулийн хүрээнд нэрсийг зарла, Т.Доржханд гишүүнийг гэрчээр дууд

Яг одоо ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар болон гүйцэтгэх байгууллагуудын төлөөллөөс ард иргэдийн шаардлагын дагуу нүүрсний хулгайн асуудлаар мэдээлэл өгч байна.

Мэдээллийн эхэнд Х.Нямбаатар сайд

“Хэдүүлээ энэ ажлыг маргаашаас эрчимжүүлье. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу ажлын хэсэг хүрээгээ өргөтгөж ажиллая. Аймаг орон нутгаас эрүүгийн хэргийн мөрдөгч нарыг нэмж, ажлын хэсэг болгон ажиллуулъя.

Улс маань төртэй, хуультайч. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шууд гэмт хэрэг үйлдсэн мэтээр таамаглаж, нэрлэж болохгүй, хүний эрхийг дордуулсан ийм үйлдэл хийж болохгүй” гэлээ. 

Үргэлжлүүлээд “АТГ, прокурор, шүүхийн байгууллагууддаа хандаж, нүүрсний хулгайн асуудалд дараах чиглэлийг баримтлан, анхаарал хандуулж ажиллахыг сануулмаар байна.

Үүнд:

-Офф-тейк тэргүүтэй гэрээний асуудлуудыг анхаарах, давуу байдал үүсгэсэн агуулга бий эсэх

-Худалдан авалтын асуудал, холбогдох журмын дагуу хийгдсэн эсэх

-Тээврийн асуудал, тээврийн компаниудын эцсийн өмчлөгчид хэн бэ, тэд хуулийн дагуу татвар төлдөг үү

-Хилээр бүртгэлгүй гарсан гэх нүүрсний тоо хэмжээг бодитой болгох зэргийг нэрлэж болно.

Мөн нүүрсний хулгайн асуудлыг ил болгохын тулд хамтран ажиллах саналыг БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван Ид хүргүүлсэн, энэ саналынхаа хэрэгжилтийг бид нэхэж ажиллана.

Хуулийн байгууллагуудаас авсан мэдээллээр, нүүрсний хулгайн асуудлын хүрээнд дөрвөн эрүүгийн хэрэг үүсээд буй юм билээ. Хэрвээ мөрдөн шалгах ажиллагааны явцад саад учруулахааргүй бол холбогдон шалгагдаж буй хүмүүсийн нэрийг зарлаж өгөөч гэж хүсэж байна.

Үүний дээр 40 их наядын нүүрс хилээр гарсан гэж анх мэдээлсэн УИХ-ын гишүүн Т.Доржхандыг гэрчээр дуудан, мэдээллийнх нь тооцоо судалгааг асуух нь зүй.

Ийм хүрээнд ажиллавал зүгээр болов уу гэсэн чиглэл өгч байна” гэлээ.

-Би хүн хэлмэгдүүлж, ял оноож чадахгүй-

Х.Нямбаатар сайд хэн нэгэн хүнийг хэлмэгдүүлж, хилсээр ял өгч, шоронд хийж чадахгүй гэлээ.

Тэрбээр "Ямар нэгэн шүүхийн шидйвэргүйгээр хэн нэгэн хүнийг яллаж болохгүй. Бид 1937 онд амьдраагүй. Хилс хэргээр хэн нэгнийг буудаж болохгүй. Жагсаж буй иргэд төрийн дээд албан тушаалтнуудыг шууд зарла хэмээж байна. Би нүүрсний хэргээр шалгагдаж байгаа хүмүүсийг мэдэхгүй.

Төрийн дээд албан тушаалтнаас 20-30 хүн байгаа гэж байна. Би хараагүй, шалгаагүй тул таамгаар хэн нэгнийг буудаж болохгүй. Гэм буруугийн асуудлыг шалгах явцад саад учруулахгүй гэвэл зарим хүний нэрсийг ил болговол яасан юм бэ хэмээн прокуроруудтай уулзсан. Маргааш зарим хүрээнд мэдээлэл хийх асуудлыг эргэж яръя" хэмээв.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-07 18:37

Сайд зөв ярилаа. Тэр Доржхандаар 40 их наядын задаргааг гаргуулж, жагсагчдад өг. Худ�##�, үнэнийг ялгаж, худлаа ярьж иргэдийн ийм байд�##�д хүргэсэн бол Доржхандад хариуцлага тооцож, гишүүнээс түтгэлзүүл.

Зочин
Зочин
2022-12-07 19:32
Reply to  Зочин

Оюун эрдэнийг Доржхандтай нь хамт өг.Нэг нь попорч сэвсэн ,нөгөөх нь шүүрч дөрөөлж дэвэргэсэн.

Иргэн
Иргэн
2022-12-07 21:51

Н.ЭНХБЯР ДАРГА : СУ.БАТБОЛД ЭЛБЭГДОРЖ С.БАЯР ХУЛГАЙ ХИЙСНИЙГ ГЭРЧЛЭЭД БАЙГАА ОРУУЛААРАЙ

Зочин
Зочин
2022-12-08 08:15

Гэрчилнэ гэсэн хүмүүсийг одоо оруулж асуух хэрэгтэй тэд дарь булсан одоо оч өгөх л дутуу болоод бна. Сайдын ярьдаг зөв шүү.хүн хэлмэгдүүлж болохгүй сайтар ш�##�гах хэрэгтэй.

Балдан
Балдан
2022-12-08 09:30

Доржхандаас асуух зүйл маш их байна. Үнэн зүйл байгаа байх. Гэхдээ төр самарсан, төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон гэж ойлгож байна.

Холбоотой мэдээ

Back to top button