Улс төрийн мэдээ

Нүүрсний хэргийн далимд хууль өөрчилнө

Нүүрсний хулгайн гэх асуудал нийгмийн анхаарлын төвд хурцаар шилжиж, эрх баригчдаас хэрэгт холбогдогсдын нэрийг ил тод зарлахыг шаардаж байна. Харин Засгийн газрын зүгээс одоогоор 41 хүнийг яллагдагчаар татаж, 21 хэрэг үүсгээд буй талаар мэдээлээд буй.

Үүний зэрэгцээ мөрдөн шалгах үйл ажиллагаанд саад учруулахгүйн үүднээс, мөн шүүхээр гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй хүнийг шууд нэрлэж болохгүй учраас хуулийн процесс хүлээж байна хэмээн тайлбарлаж байгаа юм.

Өчигдрийн хувьд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Шүүх шийдээгүй байхад нэр зарлаж, хүний эрх дордуулсан үйлдэл хийхгүй. Гэхдээ ажлаа эрчимжүүлнэ" хэмээсэн билээ.

Тэгвэл, авлига, албан тушаалын шинжтэй эрүүгийн гэмт хэргийг хянан шийдвэрлэх хугацаа уддаг асуудлыг үүний далимд сөхөн тавьж буй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар энэ асуудлаар "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл заалт процессыг удаадаг, царцаадаг зүйл бий. Иймд энэ хуулийг өөрчлөх нь зүйтэй. Засгийн газраас тус хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барина" хэмээн мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл нүүрсний хэргийн далимд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг өөрчлөх нь. Одоогоор аль зүйл, заалтад гар хүрэх нь тодорхойгүй байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-08 09:00

зөв түргэн өөрчил хөөн хэлэлцэх хугацааг хүчэнгүй болго түрүү хэрнүүдийг сэргээ

Холбоотой мэдээ

Back to top button