Улс төрийн мэдээ

Нүүрсний асуудлаар Өмнөговь аймагт ажиллагаа явуулж байна

Нүүрсний хулгайн гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулагдаж, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахлан эхний хуралдааныг өчигдөр хийсэн. Харин арванхоёрдугаар сарын 7-8-нд шилжих шөнө ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын найман хүнийг хойшлуулшгүйгээр баривчлаад байгаа юм.

Тэгвэл, мөн энэ үеэр ЦЕГ, АТГ-ын хамтарсан баг том оврын автобус хөлөглөн, Өмнөговь аймгийн зорьсон байна. Автобусанд 50 орчим албан хаагч багтсан талаар эх сурвалж мэдээлж байгаа юм. Тэд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллаж, нүүрсний хулгайн хэргээр хяналт, шалгалт хийх юм. Энэ үеэр хэд хэдэн гүйцэтгэх ажиллагаа явуулна гэх мэдээлэл байгаа юм.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ энэ талаар "Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу ЦЕГ, АТГ, ХХЕГ, ГЕГ-ын хамтарсан баг ажиллахаар явсан. Тэд хилээр гарсан нүүрсний тоо хэмжээ, холбогдох датаг тулгах, нягтлах ажил хийнэ. Ихээхэн хэмжээний хүн хүч шаардлагатай. Хүрэлцэхгүй бол нэмж хүн хүч явуулж магадгүй" хэмээсэн юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button