Улс төрийн мэдээ

Танилц: Нүүрсний хэргээр АТҮТ-ийн 10 албан тушаалтанд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ

Нүүрсний хулгайн гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр хуралдсан. Энэ үеэр Нийслэлийн прокурорын газрын дарга Ц.Ариунболд мэдээлэл өгсөн байдаг. Тэгвэл өнөөдрийн байдлаар эл хэрэгт холбогдуулан 10 албан тушаалтанд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Үүнд:

  • “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан А
  • Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн мэргэжилтэн М
  • Авто тээврийн хяналтын мэргэжилтэн О нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад улс хоорондын тээврийн хил нэвтрэх тусгай зөвшөөрөл олгох боломж бүрдүүлсэн, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн дүгнэлтийг бодитоор гаргахгүй байх давуу байдал бий болгосон, хахууль авсан үндэслэлээр,
  • “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналт, мэдээлэл технологи хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан Б
  • Увс аймгийн Автотээврийн төвийн даргаар ажиллаж байсан З
  • Техникийн хяналтын үзлэгийн инженер А
  • Техникийн хяналтын үзлэгийн техникч Б нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын автомашин, чиргүүлийг техникийн хяналтын үзлэгт орж, тэнцсэн мэтээр хуурамч мэдээллийг санд оруулж давуу байдал бий болгосон үндэслэлээр,
  • “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын Цогтцэций салбарын даргаар ажиллаж байсан Д
  • Авто тээврийн хяналтын мэргэжилтэн О
  • Өмнөговь аймгийн Авто тээврийн төвд техникийн хяналтын үзлэгийн оношлогч инженер Ш нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын тээврийн хэрэгслүүдийн мэдээлэл, техникийн үзлэг, оношилгоог хийлгээгүйгээр “тэнцсэн” гэсэн дүгнэлтийг гаргаж, бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр давуу байдал бий болгосон, хахууль авсан үндэслэлээр тус тус яллах дүгнэлт үйлдсэн байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Irgen
Irgen

Gvrsoronz hamt ywah yostoidoo hudlaa haraarai tai notsoldool

Зочин
Зочин

Юун жижиг түрснүүд зарлаад байнаа арай шүү том тул, том загаснуудаа бариачээ зайлуулаачээ хөрөнгийг нь хураа

Zochin
Zochin

Эд нар чинь дахиад дүүгээ нөхөрөөн гашуун болрн бүх л боомт дээр цэцэглүүлсэн байна лээ дээ. Сайн л шалгаарай даа. Мөнгө өгөөд гараад ирэх биз эсвэл хялбар юмаар шийдүүлээд байгаа шүүкомпани байгуулсан.

Zochin
Zochin

Salbarin Darga Gurzoronzongoo yavuulaach salbarin humuus ni mungu avahad ter bas buruutai olson mungunuus ni ugsun baij taarna daa. Nuurs hulgailsan humuus bish hamgiin dood talin C zuvshuuruliin ugdug hed l ba sh dee. Ingej am haahgui shuu ta nar

Зочин
Зочин

Хүн үлдсэн үү

Иргэн
Иргэн

Хуулийнханыг овоо томхон хөдлөх болов уу гэхээр л жараахай шүүрдээд гурилдаад дуусгадаг, үүгээрээ ард түмний амыг хаах гэж оролддог, заваан новшнууд

Иргэн
Иргэн
Reply to  Иргэн

Тиймээ жараахайнууд л золиосонд явж байна.Жинхэнэ тулнууд их хурал засгийн
газөр гэх цүнхээлд байна. Сэрээдэн гаргах эр зориг байна уу.

иргэн
иргэн

за нөгөө танил процес л байна даг ,ингээд л акулуудыг үлдээгээд байдаг байхгүй юу даа

zochin
zochin

танилцахгүй

zochin
zochin

Хулганыг бичээд яах уу дээ Зааныг барьж шүүхэд шилжүүлье

Зочин
Зочин

Цогтцэций салбарын дарга Давааням нь УИХ -н гишүүн Ж Энхбаяртай үеэл учраас 1 сар хоригдоод суллагдсан. Хэлтэсийн дарга Айдос гэх хасаг Хаянхярваагийн цүнх баригч байсан учир ялгүй гараад ажилаа хийгээд л доод албан тушаалтангууддаа ашиг сонирхлын зөрчил гаргаж болохгүй гэж бүлтрээд л сууж байна.

Холбоотой мэдээ

Back to top button