Улс төрийн мэдээ

Нүүрсний шалгалт: Бичиг цаас ухахаас илүү МОХ, НАМЗХ дамжсан "цүнх баригчид"-ын мөрөөр ор

"Тайлан, данс ил болгоно", "Бичиг цаас тулгана", "Бүртгэл шалгана" гэж нүүрсний хэргийг мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх ажлын хэсгээс ярьж байна. Ингэвэл хилээр бүртгэлгүй гарсан нүүрсний тоо хэмжээг тогтооно, тээврийн компаниудын эцсийн өмчлөгчдийг олж тогтооно хэмээж буй.

Энэ нь Тавантолгойн бүлэг ордоос нүүрс зөөхөд оролцсон, сүүлийн 10 гаруй жилийн тогтолцоог субъектынх нь хүрээнд илрүүлэхэд хэр зэрэг дөхөм болох бол. Алдагдсан боломжийн хэмжээг тооцож, хулгайлагдсан нүүрсийг тоолох хүрээнд өрнөх энэ процесс эргээд иргэдийн шаардаад буй уриалгад хэр нийцэх вэ.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өчигдөр мэдээлэл хийх үеэрээ "Монголын оюутны холбоогоор дамжуулж, ЭТТ ХК-ийн зүгээс жагсаалыг турхирч байгаа. Данс руу нь мөнгө шилжүүлсэн баримт, асуудлыг ЭЦА-наас шалгаж буй" гэж мэдэгдсэн. Ноцтой мэдэгдэл. Бас анхаармаар мэдэгдэл.

Нэг зүйл анзаарч харвал, Монголын оюутны холбоонд удирдах албан тушаал хашиж байсан хүмүүс НАМЗХ руу ордог. Тэндэх залуус ЭТТ ХК-д холбоо хамааралтай ажилладаг зүй тогтол бий.

ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн өөрийнх нь намтрыг харвал, 2001-2007 онд Монголын оюутны холбоонд Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг албыг хашжээ. Харин 2008 оноос Засгийн газрын "Тавантолгой" төслийн ажлын хэсэгт багтаж ажиллах болсон байна.

Хөшигний ард бүр 2009 оноос хойш яригдаж буй зүйл бол, МОХ, НАМЗХ-оор дамжсан "цүнх баригч" залуус ЭТТ ХК-ийн удирдлагуудад нүүрс тээврийн гэрээг нь бүтээж өгөх, улмаар тонн тутмаас нь бэлнээр, ам.доллараар, иенээр хувь авч ирсэн асуудал. Машин дүүрэн бэлэн мөнгө ачиж, гэртээ хүргүүлсэн гэх кэйсүүд ч яригддаг.

"Данс тооцоо шалгана" гээд л байдаг, тэд бол мөртэй мөнгө, замтай тоо. Албан ёсоор, гэрээний хүрээнд шилжсэн төлбөрүүд, хөрөнгүүд л үүгээр илэрнэ. Харин ЭТТ ХК-ийн Б.Ганхуягийг тойрсон, ЭТТ-д ажилтай ч юм шиг, ажилгүй ч юм шиг залуусын мөрийг шалгаасай, өнгийж хараасай. Тийм деталь хэлбэрээр нүүрсний асуудлыг нухацтай шалгаасай.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-09 09:21

Молекул батбаярын хүү баттулгын спейшл майнинг компанитай маш их холбоотой доо, тендерээр хахууль их авсан, 1 их наядын тендер шүү.

Kharvaa
Kharvaa
2022-12-09 09:30

Оюутны холбооны цүнх баригч хий хоосон амбицууд ЭТТ-н өрөөндөө хөзөр тоглоод л архидаад байж байдаг тэд нарыг бүгдийг нь хуйгаар нь баривчилж шударга ёсыг Ард түмэнд харуулахыг хүсэж байна

Хуягаа
Хуягаа
2022-12-09 10:39

Удаанжарг�##�ын Тавантолгой төмөр зам компанид ч бас МОХ, 10 жилийн ангийхан , сэлэнгэ нутгийхан, холимог тулааны холбоонийхон гээд дан өөрийн хүмүүсийг ажиллуулдаг юм билээ, бүр м�##�чныхаа насанд хүрээгүй охиныг хүртэл ажиллуулдөг

Зочин
Зочин
2022-12-09 12:01

ЕРӨНХИЙ САЙД МААНЬ НАМАА муу нотой хөгийн юмнуудаас с�##�ж ЦЭВЭРЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.

зочин
зочин
2022-12-09 14:03

ТЕГ, ЦЕГ, МХЕГ, ХХЕГ, ГЕГ Зэрэг нөхөдүүдийг солих хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button