"Голомт"-ын Д.Баясгалангийн төмөр замыг нүүрсээр "бартердсан" хоёр гэрээ ил боллоо

Засгийн газраас ЭТТ ХК-ийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилготой байгуулсан оффтейк гэрээнүүдийг улсын нууцаас гаргаж, ил болгоно хэмээгээд нэг сар орчмын хугацаа өнгөрч байна. Харин өчигдөр Засгийн газар хуралдаж, есөн гэрээг ил болгов.
Эдгээр гэрээг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр улсын нууцад авсан. Үүнд: Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар нарын бүрэлдэхүүнтэй ҮАБЗ-ийн үе ихэвчлэн хамаарч байгаа юм.
Тэгвэл, ил болсон гэрээнүүд дунд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьсан хоёр ч гэрээ багтжээ.
Олон жил улс төр, нийгмийн хэрүүлийн алим болсон Гашуунсухайтын төмөр замыг энэ жил барьж дуусгасан. Харин одоо өргөн, нарийн царигийг уулзуулсан терминаль барьж байгуулах ажил үлдсэн. Энэ бүтээн байгуулалтыг 2024 онд дуусах төлөвтэй гэж УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдэгдсэн бөгөөд хоёр жилийн дараа Гашуунсухайтын төмөр замаар нүүрс тээвэрлэж эхэлнэ гэсэн үг юм.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Х.Баттулга Ерөнхийлөгчийн үед "Голомт"-ын Д.Баясгалангийн "Бодь интернэшнл" ХХК-иар дамжуулан барих гэрээ хийгдсэн байдаг. Ингэхдээ оффтейк гэрээ буюу, хувийн хэвшил эхэлж ажил гүйцэтгээд, дараа нь төлбөрөө нүүрсээр авах тохиролцоонд хүрсэн. Одоо ЭТТ ХК олборлож буй нүүрснийхээ тодорхой хувийг "Голомт"-ын Д.Баясгаланд төлж эхэлсэн.
Засгийн газар гэрээг ил болгосноор,
Нэгдүгээрт, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд 2019.10.29-ний өдөр байгуулсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн ЭТТ-2019/825, ТТЗ-Н19/01-01, BI-TTGS-CONT-0002 тоот гэрээ, түүний нэмэлт өөрчлөлт;
Хоёрдугаарт, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд 2019.11.13-ны өдөр байгуулсан Нүүрс нийлүүлэх ЭТТ-2019/784, BI-TTGS-CONT-0003 тоот гэрээ, түүний нэмэлт, өөрчлөлттэй тус тус танилцах боломжтой болох юм.
Одоогоор гэрээг олон нийтэд ил байршуулаагүй байна. Тодорхой хугацааны дараа ЭТТ ХК-ийн албан сайтад гэрээг байршуулна гэж албаны эх сурвалж мэдээлэв.
Дээрхээс харахад, 2022.11.13-ны өдөр байгуулсан гэрээнд ЭТТ ХК "Голомт"-ын Д.Баясгаланд ямар хэмжээний нүүрс, ямар хугацаанд нийлүүлэхээр тохирсон тухай агуулга багтсан байхаар буй. Гэрээнүүдийг АТГ-аас шалгаж эхэлсэн. Хэрэв хууль зөрчсөн, албан тушаалаа урвуулан ашигласан үндэслэл тогтоогдвол Ерөнхийлөгч асан Х.Баттулгын ойрын хамаарлын хүмүүс, тухайн үеийн ЭТТ ХК-ийн удирдлагууд болон "Бодь интернэшнл" ХХК-ийн албан тушаалтнууд шалгагдаж эхлэх магадлалтай.
Бид өмнө нь эх сурвалжийн түвшинд судалж, Д.Баясгалангийн 694 сая ам.долларын өрийг ЭТТ таван жилийн турш нүүрсээр төлнө гэсэн тооцоолол бэлтгэн хүргэж байв.
Дээрх хоёр гэрээнээс гадна Засгийн газар дараах гэрээнүүдийг ил болгосон юм:
- "Монголын төмөр зам" ТӨХК, ЗХЖШ-ын хооронд 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын шугамын доод бүтцийн барилгын ажил гүйцэтгэх АГГ-н/1901 н/387 тоот гэрээ
- "Монголын төмөр зам" ТӨХК, УБТЗ ХНН-ийн хооронд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дээд бүтэц дохиолол холбоо, эрчим хүч, гүүр, хоолойн барилгын ажил, зураг төсөл гүйцэтгэх АГГ-20/21-20/06 ОГ/20/042 тоот гэрээ
- “Эрдэнэс Тавантолгой ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хооронд 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Богдхан төмөр замын төслийн суурь, бүтцийн барилгын угсралтын бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн МН-ЭТТ2022/497, ТТЗ-МН22/02 тоот гэрээ
- “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөрзам” ХХК, “Бодь интернэшнл” ХХК- хооронд 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Богдхан төмөр зам төслийн туннел болон эстакадан гүүрний зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн МН-ЭТТ/487, ТТЗ-МН22/01, BI-BBR-CONT-0002 тоот гэрээ
- “Эрдэнэс Тавантолгой ХК, “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Нүүрс нийлүүлэх МН-ЭТТ-2022/488, BI-BBR-CONT-0003 тоот гэрээ
- “Эрдэнэс Тавантолгой ХК “Набсан” ХХК, “Тэргүүн инвест” ХХК “Эс энд Эй трэйд” ХХК, “Бридж констракшн” ХХК, “ЧММ” ХХК, “Сан” ХХК-ийн хооронд 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Загийн усны хоолойн гүний усны ордоос “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний уурхай хүртэлх усны хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажлын ЭТТ-2022/34, ЭТТ-2022/35, ЭТТ-2022/36, ЭТТ-2022/37 тоот гэрээ
- “Эрдэнэс Тавантолгой ХК, “Элгэн” ХХК, “Литопро” ХХК, “Инженер геодези” ХХК, “Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК-ийн хооронд 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Тавантолгой ордын далд уурхайн хайгуул, судалгааны ажил гүйцэтгэх Н-ЭТТ-2022/946 тоот гэрээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жонхуу Сумъяабазар нарын шууд оролцоотой газрын тос боловсруулах үйлдвэрийн нефть дамжуулах хоолойн төсөл, Нүүрс баяжуулах үйлдвэрийн гэрээ 2 ын ОФФТЕЙК гэрээг яагаад ил болгосонгүй вэ. Норинко интернешнл гэх компани тендер шалгаруулалт явагдахаас өмнө ялагчаар тодорчихсон БАЙСАН шүү
Норикогын гэрээг хятадын ЗГ дэлгүүлэхгүй. Хэрэв дэлгэвэл бид оу н шүүх дээр асар их төлбөрт унана.
1000-nii shildeg hulgaich, luivarchin, hudalch! 17 onii songuuliar uuriin bool feng shui Ganbaatariig zoriud sanal huvaah mayagaar gargaj irsen, orosiin haker ajillagaagaar huuli busaar Erunhiilugch bolson! Nuursnii hamgiin tom hulgaich, ulsaasaaa bayan luivarchin Janhuug barivchlahad 2008 onoos hoishhi buh tom hulgai ilreh bno!!!
Долир БАЯСГАЛАН ч цусалсан даа. Хятад хүн үнэхээр шуналтай байдаг юм байна. Сино Стеел гэх гангийн том компанитай бүүр мафи үүсгэчихсэн хулгайч ШҮҮ. Нүүрс зөөдөг компани гэж бас байна. Бөөрөлжүүтийн 300 мвт-ын цахилгаан станц ын ажил дээр Сино стеел инженеринг гэх охин компаныг нь оруулсан байх жишээний...Нүүрсний хулгайн ЧИНЬ өөр салбар руу өнгөө хувиргасан мөнгө болж эхэллээ
Гэрээнүүдийн нэр усыг л мэдээлсэн болж нүд хуурчаад Яг гэрээг нь нууцлаад буйд * Их но* байна! Тэр нод нь УИХ, Төр засгийн томчуул байгаагаас МА нам яаж ч чадахгүй бүлбэгнээд л байгаа нь нууц биш болжээ!
хятадын томчуултай байгуулсан гэрээнүүд алга
Ганхуяг чинь өөрийн толгойгоо байсын болуу хорлогдоол байдаг тэнэг туучий юмаа
ЯАНАА ОДОО ТЭГЭЭД ХҮҮК ЗАНДКА ХОЁР ХАМ ХЭРЭГТЭН БОЛЖЭЭНЭЭ ЯНЗ НЬ ЖАГСАГЧДАА САЙН ОРИЛООРОЙ
ганхуяг Удаанжаргал нар оюутны холбооны хамсаатнууд. Эрдэнэс таван тотлгой Тавантолгой төмөр замын гүцэтгэх захирлууд. Удаанжаргал хаана байгаан бол. Олж ирэх хэрэгтэй бгаам. Зугтсан бол асуудалтэй шүү.
Ерөнхийлөгч зөвхөн ҮАБЗ-ийн хурлыг даргалаж удирддаг, харин ҮАБЗ зөвлөмжид 3 гишүүн гарын үсэг зурж байж хүчинтэй, тэгэхээр Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ нар гэрээг нууцлахыг зөвшөөрч гарын үсэг зурсан байна. Бас энэ нууц гэрээг Баттулга биш ЗГ өөрөө бөыгуулсан. Гэмт хэргээ өөрсдөөсөө зайлуулах гэж худал мэдээ тараахаа болино уу. Арл иргэд цагаан цаас байхаа больсон шүү
Бизнээсээ хийж.жээнко мэдэжийгаа
СОЛИР ДОЛИР БАЯСГАЛАН ГЯТАД ХУЛГАЙЧ
Тэгвэл голомт банкийг яаж байгуулсан юм бэ?. Монгол улсын төрийн мэдлийн Сэргээн босголт, Даатгал Ардын банкнуудыг үхэж далд орсон элбэгдоржийн ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байх үед сангийн сайд баабар гэж нүдээ ч цавчихгүй хулгайлдаг хулгайч нар хуйвалдаж улсын банкнуудын хөрөнгө хулгайлж байгуулсан байдаг. Тэгэхээр голомтыг хураан авч, бодь группэд торгууль тавих хэрэгтэй.