Улс төрийн мэдээ

БЭТ П.Сайнзориг орон нутгийн "Тавантолгой" ХК-д очиж, ажлаа хүлээн авлаа

Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг орон нутгийн “Тавантолгой” ХК-д очиж, зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоолоо.

Мөн Засгийн газраас Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг компанийн ажлыг хүлээлцэж байна.

Шадар сайдын мэдээлснээр дээрх хугацаанд компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх бөгөөд олон нийтэд мэдээллийг нээлттэй хүргэж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.

Энэ үеэр "Тавантолгой" ХК-ийн захирал Ж.Доржсүрэн 340 мянган тонн нүүрс шатсан талаар тайлбар өгсөн байна.

Тодруулбал, "Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд 554 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан. Улсын төсөвт 800 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Өнөөдрийг хүртэл 2,3 сая тонн дотоод нүүрс олборлосон. Энэ оны эхний есөн сарын байдлаар 117 мянган тонн нүүрс олборлож, 154 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олсон бол нийтдээ 504 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн. Энэ онд гадаад зах зээл таатай байсан учир борлуулалтын орлого ийнхүү өссөн. Өнгөрсөн хугацаанд 340 мянган тонн нүүрс шатсан нь үнэн" гэжээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-10 08:36

шатаж л байг харин үнэгүй нүүрс гарсан гэж л уурлаад байгаа юм биш үү

Зочин
Зочин
2022-12-10 08:58

Nuursnii une.nuursee mash hyamd zaraad.zuruug ni hahuulid abah bi bas hulgai ...ajnai baterdene.munhjaragal olon jil hiisen der

Зочин
Зочин
2022-12-10 10:25

төрийн байгууллага байж ямар новтой айл шиг өрөө вэ цэмцгэр суугаач дээ

Зочинж
Зочинж
2022-12-10 11:20

340 мянган тонн нүүрс шатаж байхад зүгээр л зөнгөөр нь шатаж дуусахыг нь хараад л сууж байсан хэрэг үү.Аль эсвэл өшөө их шатах байсныг 340 мянга дээр зогсоосон баатар уу.Удахгүй их эрсдэлийг багасгасан үндэсний баатар болоод хэрэг хаагдах юм байна даа.Ирээдүй цагийн зурхай нь зурагчин шиг боллоо доо

Ж.Ганбаатар
Ж.Ганбаатар
2022-12-10 11:36

340000 тн нүүрс шатсан нь ноцтой асууд�##� бна. Үүнийг жинхэнэ г�##�ын мэргэжлийн инженер нар тогтооно.

Зочин
Зочин
2022-12-10 14:04

Шатсан гээд байгаа нүүрс чинь л ? тай бн дааааа

Зочин
Зочин
2022-12-10 16:12

ЗА ЁСТОЙ АМАРСАЙХАН САЙНЗОРИГ ХОЁРОО ЖИНХЭНЭ АЛААД ӨГӨӨРЭЙ ЛАЛАРУУДЫГ ЯАСАН ИХ НҮҮРС ХУЛГАЙЛДАГ ОВОО ГАРУУД ВЭ? ЗАСАГ ТА ХОЁРТ ОНЦГОЙ ЭРХ ӨГЛӨӨ ОДОО ХИЧЭЭХЭД Л БОЛЧИХНОО НЭГ ХУДАГТ ХИЧНЭЭН ӨРӨӨ БЭЛДЭХ ВЭ? ГОЛ ХУЛГАЙЧ НАРЫГ НӨГӨӨ ЧИМГЭЭГ ДАРАМТАЛДАГ НҮДЭЭ ЦАВЧИХГҮЙ ХҮНИЙ ХООЛОЙГ ХЭРЧДЭГ АМГАЛАНБААТАРТАЙ НЭГ КАМЕРТ ХУВИАРЛАНАА ЦААД ЭЗДИЙГ НЬ НААД ЖИЖИГ ЖАРААХАЙНУУД БОЛ ХЭРЭГГҮЙ ТОМЧУУЛ СУГАРААД ҮЛДЭХ ВИЙ ТА ХОЁР Ч ГЭСЭН НҮҮРСНИЙ ХЭРЭГТ ОРООЦОЛДСОН БОЛ ШУДАРГААР ХҮЛЭЭГЭЭРЭЙ БҮГДЭЭРЭЭ БҮХ ХУЛГАЙЧ НАР ШОРОН ГАЛ ХАМ БОЛЦ-ГОО ТА НАРЫГ ХОРИХ АНГИУДААР ТАРААН БАЙРЛУУЛНАА САНАЛАА ХЭЛЭЭРЭЙ ГОЛ ХУЛГАЙЧ НЬ Л СОНИН БАЙНА ШҮҮ

Зочин
Зочин
2022-12-10 18:23

Ксссм. Ядахдаа эдийн засагч юмуу инжeнeр томилохгүй дээ

Холбоотой мэдээ

Back to top button